Зөрчлийн тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй, мөн хүүхдийг хамруулах үүргээ биелүүлээгүй бол торгох шийтгэл хүлээлгэхээр хуульчилсан байна.
Энэ нь Үндсэн хуульд заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл, гомдол гаргажээ.
Уг мэдээлэл, гомдлын дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болох юм байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )