ХЭРГИЙН ГАЗАР: Зам индүүдэгч машинаар дайрч хүний амь хөнөөжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажил явуулж байгаа билээ. Энэхүү засварын ажлын үеэр нэг хүн амиа алдсан онц ноцтой хэрэг хоёр хоногийн өмнө гарчээ.

Хэргийг тодруулбал, өнгөрөгч даваа гараг буюу есдүгээр сарын 17-ны өдрийн 19:00 цагийн орчимд зам индүүдэгч машинаар хүн дайрч амь насыг нь хохироожээ.

Талийгаач нь Хэнтий аймгийн харьяат 53 настай эрэгтэй байсан бол индүүдэгч машины жолооч нь Сэлэнгэ аймгийн харьяат эрэгтэй, 30 настай Ө гэгч байжээ. Зам засварын ажлын захиалагч нь “Хятадын тээврийн зам, 20 дугаар товчоо” гэх компани бөгөөд хохирогч болон сэжигтэн нар нь зам засварын ажлын туслан гүйцэтгэгч компанийн гэрээт ажилчид байсан тухай эх сурвалж мэдээллээ.


ЗУРАГ: Осол болсон газар

Хэрэг гардаг өдөр гэрээт компанийн ажилчид Яармагийн авто замын эсрэг урсгалыг хааж, асфальт тавих ажил хийж байсан бөгөөд энэ үед индүүдэгч машины жолооч ухрахдаа ардаа явж байсан ажилтныг харалгүй дайрч осол гаргасан байна. Улмаар зам дээр ажиллаж байсан хүмүүс Яаралтай түргэн тусламж дуудаж хохирогчийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн боловч шархаа даалгүй амьсгал хураажээ.

Уг хэргийг харсан зарим гэрчийн мэдээлснээр, хэрэг гарах үед бүрэнхий байсан гэх ба талийгаач нь тухайн үед замын тэмдэг зөөж байрлуулж байсан гэлээ. Ослын дараа талийгаачийн цээжин хэсэг индүүдэгч машины дугуйнд дарагдсан байдалтай, хүнд гэмтсэн байсан тул шархаа даалгүй нас барсан аж.

Энэхүү хэргийг Хан-уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд хохирогчийн ар гэрийнхнийг орон нутгаас дуудуулж, цогцосыг хүлээлгэж өгчээ. Харин индүүдэгч машины жолооч Ө нь “Санаатай осол байгаагүй. Үзэгдэх орчин муу, санамсар болгоомжгүйгээс болоод осол гаргасан минь үнэн” хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна.


Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.221) 2021 оны 07 сарын 31

Зарим сэтгүүлчид сайн үйлсийн төлөө явж байхад зарим нэг нь юмыг харлуулах талаас нь бичих юм гарчиг нь болохоор санаатай хөөгөөд дайрчихсан юм шиг

0  |  1
Зочин(66.181.160.96) 2018 оны 09 сарын 20

Харамсалтай,нэг зочин ухарч буй машинд олон удаа дайруулах шахсанаа бичжээ.Таны эрүүл мэнд,амь насыг хөндлөнгийн жолооч биш зөвхөн Та өөрөө хамгаалах үүрэгтэй.Машин ухрах гэж байна уу ,үгүй юу гэдгийг та анзаарч,орчин тойрноо хянаж,болгоомжтой явах шаардлагатай.Ухарч буй машины араар нь явахгүй л бай л даа.Таны аюулгүй байдал хэн нэгэн жолоочийн хариуцлагад биш зөвхөн таны гарт гэдгийг хэзээ ойлгож,бусдаас биш өөрсдөөсөө хариуцлага нэхэх үүрэгтэй болох вэ

0  |  0
зочин(64.119.20.101) 2018 оны 09 сарын 19

хөдөлмөр хамгаалалын дүрэм бна уу

0  |  0
zochim(66.181.190.146) 2018 оны 09 сарын 19

munkhnaran eej

0  |  0
F(202.55.183.108) 2018 оны 09 сарын 19

GEREET MEREET GEJ ZYGEER L HALTUUR GESEN UGSHDEE,HUDLAA NEEH IH SUR TUSUL MUSUL BUTEEN BAIGUULALT GEJ SHAASNAA TUSLAN GUITSETGEGCH GETEET MEREET OHIN KOMPANI CH GEH SHIT INEN ZAILTSAN YUMNUUD SHAVDAG SHAASAN

0  |  0
Mgl(122.201.21.188) 2018 оны 09 сарын 19

Bi mashin barij bgaa humuusiig ih gaihdag yumaa. Mash olon udaa jolooch nariig uhrahdaa eruusuu ergej harahgui bgag harsan. Uliam tsaim ard talaar ni hun garch bhad shuud toohgui uhardag. Zunduu olon udaa uharch bgaa mashind dairuulangaa aldsan. Uneheer sonin. Bi hun dairchih vii dee gej eruusuu aidaggui ni uneheer gaihaltai

0  |  0
Билэг(66.181.184.39) 2018 оны 09 сарын 19

онц ноцтой гээд солиороод байх юм. гай болж хүний амь эрсэдсэн байна ш дээ.

0  |  0
.(202.70.34.244) 2018 оны 09 сарын 19

Мөн энэ барилгын ажилаа бүрэнхий, шөнөөр хийлгэхээ болих хэрэгтэй байна.

0  |  0
иргэн(202.179.26.142) 2018 оны 09 сарын 19

өнөөгийн цаг үед ямар нэг Бүтээн байгуулалт Барилгын ажил явагдах үед заавал нэг Хүний амиар Өргөл барьц өргөж байж ажиллана урагшилдаг болчихсон юмуу хаашаа юм ямар нэг Бүтээн байгуулалтын явцад заавал ч үгүй л нэг ийм Асуудал гарчих юмаа Хэнэггүй нь дэндээд байна уу Болгоомж алдаад байна уу сонин юмаа нээрээ

0  |  0
Album(66.181.188.108) 2018 оны 09 сарын 19

Ажилтай болсон биш хүний аминд хүрээд дуусах шив дээ. Ядуу Монгол улсын байж байгаа царай бүх шатандаа ийм дампуу байх юм даа:((

0  |  0
Zochin(103.212.118.223) 2018 оны 09 сарын 19

Hunii zowlongoor hurtel sensatsi hiichih yuma ene hogiin site.d garchigaa zow ugmuur yum sanaatai dairaad induudchihsen yum shig garchig ugdug yum be.

0  |  0
Эн(66.181.161.62) 2018 оны 09 сарын 19

Тэнгэрлэг монгол гэдэг шд

0  |  0
zochin(103.212.117.193) 2018 оны 09 сарын 19

Mongoluudiin ajil hiij,hiilgej baigaa tsarai ene shdee.mongol technology.

0  |  0
Зочин(66.181.161.44) 2018 оны 09 сарын 19

Харамсалтай юм болжээ.

0  |  0
H(66.181.161.28) 2018 оны 09 сарын 19

Orkuudaa gej

0  |  0
зочин(202.179.26.181) 2018 оны 09 сарын 19

сэтгүүлч ийн өгсөн гарчиг нь санаатай хөөж бгаад дайраад алчихаж гэж бодмооор

0  |  0
fghj(150.129.142.162) 2018 оны 09 сарын 19

tsagdaa nar naanaas n haraad ter zamiin kompaniin ajilchid n tzam deer tsohitsuu;at hiij haragdah um. ingej ajil hiih um bol tsamiin tsagdaagiin hereg yu bna

0  |  0
Иргэн(202.9.42.244) 2018 оны 09 сарын 19

Зам хаачихсан орой үед л замын ажил хииж байдаг даа хөөрхии үнэхээр л санаатай хэрэг биш баына даа харамсалтай юм ум ма ни бад ми хум

0  |  0
mongol(202.9.41.199) 2018 оны 09 сарын 19

um maani bad me hum!

0  |  0
иргэн(202.179.30.194) 2018 оны 09 сарын 19

ум маны бад ми хум. бурхны оронд төрөөрэй. хөөрхий цөөхөн монголчууд минь.

0  |  0
Зочин(122.201.23.83) 2018 оны 09 сарын 19

ум маани бадми хум

0  |  0
U(112.72.11.116) 2018 оны 09 сарын 19

Yaaana

0  |  0
Top