Хүүхэд хулгайлсан этгээдийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р хороо “Тэди” гар утас худалдааны төв орчмоос 9-р сарын 6-ны өдөр хоёр настай эрэгтэй хүүхэд алдагдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу хүүхдийг яаралтай эрэн сурвалжилж Эрдэнэт хотоос эсэн мэнд олжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүрээс тодруулахад "Хүүхэд хулгайлсан гэх хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба одоогийн байдлаар хоёр настай хүүг хулгайлсан этгээд нь 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоож, сэжигтнийг эрэн сурвалжилж байна” гэлээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн О гэгч нь хүүгийн ээжтэй танилууд гэх ба хэрэг гардаг өдөр хамтдаа архидан согтуурч улмаар ээжийг нь согтсон хойгуур хүүхдийг нь авч явсан гэжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
IRGEN(103.57.94.102) 2018 оны 09 сарын 19

ESTOI EH NI L BURUUTAI ODOO OILGOJ AVAASAI HOORHIIDOO HIULH AMITAN

0  |  0
Top