Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очирыг саатуулсан тухай өмнө нь бид мэдээлсэн.
Харин түүнийг ямар хэрэгт холбогдуулан ийнхүү саатуулсан талаар тодруулахад “Хошууч Г.Алтан-Очир нарыг бусдаас их хэмжээний буюу 20-30 сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн” гэлээ.
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийн алба хаагч нарыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа тухай мэдээллээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )