Г.Баасан: Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг алдагдаад байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Авлигын тор нэхэгчид УИХ-д үүрлэсэн” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

Хурлын үеэр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Авлигатай тэмцэх газар авлигын томоохон хэргүүдэд хариуцлага тооцож чадахгүй авлигачидтай тохиролцдог байгууллага болсон байна. Учир нь оффшор, ерөнхий сайд нарын хэрэг, УБТЗ, Зорчигч тээврийн нэгтгэл, уул уурхай, тендер, гаалиар мэдүүлээгүй 16 тонн химийн хортой бодис оруулсан хэрэг, Стандарт хэмжил зүйн газар зэрэг хэргүүдэд хариуцлага тооцоогүй байна.

Эдгээрээс заримыг нь дурьдвал, уул, уурхайн салбарт гэхэд “Жамп” гэдэг компани Баянхонгор аймгийн Жаргалант суманд хууль бусаар алт олборлолт явуулж байна. Өмнө нь ашиглалтын лиценз нь цуцлагдсан ч саяхан голын сав газраас 50 метрийн зайд олборлолт явуулахаар лицензээ сэргээсэн. Ингэхдээ бөөрөгийн голд олборлолт хийж байгаад баригдсан. Тухайн компанид хууль бусаар алт олборлосон гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн ч одоогийн байдлаар ажилласаар байна. Энэ асуудлыг одоог хүртэл шийдээгүй байгаа нь үүнийг хянах үүрэгтэй байгууллага нь ажлаа хийхгүй байгаатай холбоотой.

Гаалийн ерөнхий газрын мэдүүлэггүй 16 тн химийн бодис оруулж ирсэн хэргийг зөрчлийн хуулиар торгоод өнгөрөөсөн байгаа юм. Гэтэл тухайн компани нь химийн хортой бодисыг удаа дараа оруулж ирсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Гэх мэт асуудлыг шийдэхгүй байгаа нь хууль хяналт монгол улсад байхгүй болсныг илэрхийлж байна. Авлигатай тэмцэх газрын үндсэн үүрэг зогсчихоод байна" гэлээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.58) 2018 оны 09 сарын 20

Avilagatai temtseh gazar bol avilgiig demjiji omgoologch baiguulaga bolcon umbn tegeheer oorcdod ni huuliin hariutslaga toots

0  |  0
Батбаатар(202.21.107.30) 2018 оны 09 сарын 19

АТГын мордон тасгийн дарга Идэрцогт ахлах мордогч Золжаргал мордогч Ганхуяг Нарантуяа нарын ЭХХШТ хуулийг ноцтой зорчсон эруугийн гэмт хэргийн шинчтэй уйлдлууд гаргаж байхад АТГ дарга Энхжаргал прокурорт ханд гэж байгаа Албан хаагч нартай хариуцлага тооцож чадахгуй дарга яаж авилгатай тэмцэх вэ

0  |  0
bat uul kkk(202.9.41.66) 2018 оны 09 сарын 19

Avilgachdin 1n baasan ta ooroo chi yamarch bolovsrolgyu chi buu tenegt chini ih surguuliig hen ch unemshihgyu elbegdorj toogood chamd 2oroo br jip mashin ogson geluu

0  |  0
зочин(64.119.17.39) 2018 оны 09 сарын 19

Эрхэм дарга Баасан та өөрийгөө хүрээлэн дэмжигчдээс шударга алдар хүртээд нилээд удлаа, шнхээр тийм шударга хүн юм бол Женкогийн 260 сая доллараар барьчихсан гэдэг хирнээ, Монгол улсад ашгаа өгөөгүй хамгийн гайхамшигтай нь хүний нүдэнд харагдахгүй байгаа тэр төмөр замыг үнэн байгаа эсэхийг шалган үзээд мэдээлж өгнө үү ?

0  |  0
зочин(122.201.28.13) 2018 оны 09 сарын 19

Яг үнэн Баасан гуай тийм л шударга юм бол Жанхуугийн төмөр зам тавих гэжийсэн долларын талаар яасныг шалгаач ярьчихаач

0  |  0
Ахмад настан (103.212.118.158) 2018 оны 09 сарын 19

Баасангаараа АТГ .н дарга хийлгэеээ. Энэ хүн л монголд шудрага ёсыг тогтооно. Ахмадуудаа Баасангаа дэмжин дарга болгож олон идээч уугаач нараа нэг худагт нь цоожлуулаад амар сайхандаа жаргаяаа

0  |  0
монгол иргэн хүн(122.201.21.111) 2018 оны 09 сарын 19

женкогийн төмөр зам барина гэсэн 280 сая долларыг яриачээ Баасааан

0  |  0
Top