Өнгөрөгч амралтын өдөр буюу 9-р сарын 15-нд Агуйт-Мааньт хоорондын төмөр замд 003 галт тэргэнд гал гарчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, галыг унтрааж чадаагүй тул Багахангай дүүргийн гал унтраах анги нэмэлт хүчээр ирж галыг унтраасан байна. Түүнчлэн шатсан галт тэргийг дахин ашиглах боломжгүй болсон гэх ба галын шалтгааныг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж эхэлжээ.
Мөн өчигдөр буюу 9-р сарын 18-ны шөнө 263 дугаар галт тэрэг төмөр замын гарам дээр "32-66 УНЗ" улсын дугаартай KHINO маркийн ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан байна. Галт тэрэг гармаар дайран өнгөрөх үед ачааны автомашины жолооч хурдаа нэмж, галт тэрэгний хөдөлгөөнөөс өрсөхийг оролдсон нь ослын шалтгаан болжээ. Дээрх ослын улмаас хүний амь нас хохироогүй бөгөөд хэргийг харъяа цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Энэ темер зам ч болохоо байлаа, арга хэмжээ авч сахилга, хариуцлагыг нь дээшлуулэхгуй бол улам л дордох байх даа
Хөдөлмөр зохион байгуулалт, менежментийн арга барил үнэхээр дутагдаж байна, Жигжиднямыг солихгүй байлгаад байдаг нь ямар учиртай юм бэ. Өөр хэдэн хүн амиа алдвал солих юм бол доо