Японд хууль бусаар ажил эрхэлж байсан 40 монгол иргэнийг албадан буцаах болсон талаар Asia News Network сайт мэдээлжээ.
Тус сайтад мэдээлснээр, Япон улсын иргэн 57 настай Акиу Уатонабэ болон түүний хүү 30 настай Макато Такаши нарыг тус улсад оршин суудаг монголчуудыг зочид буудлын ажилд зуучилдаг гэх шалтгаанаар саатуулсан байна. Саатуулагдсан япон иргэд нь нийт 40 монгол хүнийг ажилд зуучилсан бөгөөд гурван сая иений ашиг олсон хэмээн мэдээлжээ. Улмаар хууль бусаар ажилд зуучлуулсан дээрх 40 иргэнийг нутаг буцаахаар болсон байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )