ДАРХАН-УУЛ: Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэргээр 6 хүнд ял оноожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2018 оны  есдүгээр сарын байдлаар Хүрээлэн буй орчны эсрэг  болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглахтай холбоотой 20 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгалт явуулжээ.

Улмаар дээрх 20 хэргийн 10 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс шүүх  есөн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Шүүхээс зургаан хүнд хорих ял оноож, зургаан хүнд 5.4 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top