НМХГ: Шатахуун түгээх станцуудад шалгалт явууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй Шинэ-Ундрага ХХК, “Магнай трейд групп”, “Тэс Петролиум”, “Сод Монгол”, “М-Ойл”, “Шунхлай”, “Петровис”, “Дашваанжил”, “Дрийм Газ”, “Гор Газ” зэрэг нийт 42 ШТС, АХЦС-уудын ариун цэврийн байгууламжид хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын урьдчилсан дүгнэлтээр таван аж, ахуйн нэгжид стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барьж ашиглах талаар албан шаардлага хүргүүлжээ. Мөн “М-Oil” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 500 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yu ariun tsever ve?(202.9.40.180) 2018 оны 09 сарын 24

Petrovis dutuu shahdagiig sain shalgaachee

0  |  0
Top