Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр С.Анхбаяр, Л.Дэмбэрэлням нарт холбогдох хэргийг хянан хэлэлцжээ.
Улмаар С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял тус тус оноожээ. “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаярыг АТГ-аас шалгаж байсан юм.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Анхбаярын ял их хөнгөдсөн байна