СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хурд хэтрүүлсний улмаас осолдож, амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

Өвөрхангай аймаг, Есөнзүйл сумын дөрөвдүгээр баг "Цагаан чулуутын гүүр" гэх газарт энэ сарын 26-ны шөнө "Тоёота приүс-11" маркийн автомашины жолооч Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-1 заалт "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал,тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэх заалт, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2-3-Б заалт "Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гүүрний дугуй цохигч мөргөн онхолдож 100 метрийн цаана зам дээр зогсож байсан "Тоёота ландкрузер-200" маркийн автомашиныг мөргөж амь насаа алджээ. Энэхүү ослын улмаас гурван хүн хүнд гэмтэж, эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байна.


Мөн өдрийн оройн 21:00 цагийн орчимд Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний ойролцоо дөрвөн машиныг хамарсан ноцтой осол гарсан байна. Тодруулбал, зуурмагийн том оврын машин, “Тахилт-Саппоро” чиглэлийн нийтийн тээврийн автобус болон хоёр “Тоёота” маркийн автомашинууд мөргөлджээ. Энэхүү осол Гурвалжингийн гүүрний урдаасаа хойшоо явах чиглэлд гарсан бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар Замын цагдаагийн албанаас ажиллаж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bold(213.114.147.111) 2018 оны 09 сарын 28

Uuruu uur haanaas yamar mashin avchirj unah gej bn ve delhii niiteeree l huuchin mashin unaj bn

0  |  0
Aimshig(202.9.42.235) 2018 оны 09 сарын 27

Yaponoos seg bolson avart orson novshiin tumur avch irhee odoo bolioch ee. Humuus ch bitgii avaach

0  |  0
Bold(103.212.118.62) 2018 оны 09 сарын 27

Lai bolson har pizdaanar baihiinmaa muu segteigee uursduu uhehguu hund gai bolj hun alaad bas uuruu uhehiinmaa neerei

0  |  0
Top