Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцны цонхоор хүн унаж, нас барсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарчээ.
Хэргийг тодруулбал, тус хорооны 12-р байрны наймдугаар давхрын орцны цонхоор Баянгол дүүргийн харьяат, 47 настай, эрэгтэй Б унаж амиа алдсан байна. Анхан шатны дүгнэлтээр, талийгаач Б нь амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа ба хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, амиа хорлосон иргэн Б нь хүнд өвчтэй байсан ба ойр дотныхондоо үхэх талаар нэг бус удаа дурдаж байсан гэх. Талийгаач гурван жилийн өмнө элэгний хорт хавдар гэсэн оноштойгоор Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан гэнэ. Харин нэг сарын өмнө уг хавдар үсэрхийлж, ходоодны хорт хавдар гэх онош нэмж тогтоогдсон байжээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 7 )
УМ МА НИ БАД МЭ ХУМ.
ish zailuul xenii buruu gexvvdee
Манайд бол ямар ч найдваргүй ар гэрээс нь баахан мөнгө салгаж байгаад үхүүлдэг эмнэлгийн тогтолцоотой улс даа бид
Хөөрхий дөө ямар ч аргагүйдээд л ийм шийдвэр гаргасан бөйх даа, ард урдахаа зовоохгүй гэсийэ болуу энэ хүмүүстээ тусладаг ч болоосой
Xairan ami yadarsan ard tvmende byan bolood vxexgvi,shynaliin tylam bolson tom akylyydas negiig barij sharj ideed yrt naslax ch bsan ym bilvv
олон хөлийн газар л гэхээс биш хорт хавдартай хүн амьд яваад яах ч юм билээ өөрөө болон бусдыг зовоох нь хэцүү манайд ч гэсн үхэх боломжтой хууль баталмаар юм даа