Хил зөрчсөн монгол залуу төрийн албан хаагч байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

Беларусийн хилийн цэргийн албаныхан хууль бусаар хил зөрчсөн монгол иргэдийг баривчилсан тухай тус улсын “ОНТ” телевиз мэдээлжээ. Уг мэдээлэлд, "Есдүгээр сарын 24-ний өдөр хууль бусаар хил зөрчин, Беларусийн нутаг дэвсгэрээс Польш руу нэвтрэхээр явж байсан Монгол Улсын хоёр иргэнийг “Теребунь”-ийн заставын хилчид илрүүллээ" гэжээ.

Хууль зөрчигчид гэр бүлийн хоёр бөгөөд эрэгтэй нь төрийн албанд ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэж, тэр нь хууль хяналтын байгууллагын анхааралд өртсөн учир эхнэртэйгээ хамт Монголоос оргон зайлахыг завдсан гэх мэдээлэл байна. Тэд Улаанбаатараас явахдаа ОХУ, Беларусийн нутгаар дамжин Польш руу гарах зорилготой байсан бөгөөд Европт амьдардаг хамаатнууд дээрээ очихоор төлөвлөж байсан гэж мэдүүлжээ. Хил зөрчсөн хоёр иргэний Беларусь улсад нэвтрэх эрхийг хасч, Монгол Улсын хуулийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.


ЗУРАГ: Хил зөрчсөн монгол иргэд

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
багий(66.181.161.37) 2018 оны 09 сарын 27

төрийн албан хаагч гэхэд яасан хүйтэн царайтай гар вэ

0  |  0
Top