АТГ: Төрийн албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ч авлига авдаг

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

Авлигатай тэмцэх газар “Хэрэглээний боловсрол судлалын хүрээлэн” НҮТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, нөлөөллийг тодорхойлох судалгаа”-г зохион байгууллаа.

Статистик тоон мэдээгээр нийслэлд нийт 13104 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Үүнээс Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй 300 иргэнийг уг судалгаанд хамруулжээ. Судалгааны үр дүнгээс харахад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд авлигын талаар тодорхой ойлголттой бөгөөд төрийн үйлчилгээ авах, сургууль, цэцэрлэгт хүүхдээ хамруулах зэрэг нийгмийн харилцааны явцад авлигад өртдөг байна. Иргэд авлигыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариулж байгаа ч үүнийг хүнд суртал, шударга бус дүрэм, журмыг тойрч гардаг нийтлэг үзэгдэл гэж ойлгож, авлигыг мэдээлэх эрмэлзэлгүй байгаа ба авлигыг өөрт нь тулаад ирэхэд эсэргүүцэх, татгалзах, үүний эсрэг арга хэмжээ авахгүйгээр өртөх эрсдэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд хамгийн их оролцох тохиолдолд буюу төрийн үйлчилгээнд хамрагдах, сургууль, цэцэрлэгт сурах, сургах үед авлигад өртөж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдоггүй, ихэвчлэн хороо, дүүргийн хэмжээнд харилцдаг тул шаардлага гарвал төрийн захиргааны албан хаагчдад болон сургууль, цэцэрлэгт л хахууль өгдөг гэж ярилцлагын судалгаанд хариулжээ. Төрийн албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ч хахууль авдаг нь энэхүү судалгаагаар харагдаж байгаа юм.

Үүний зэрэгцээ эмнэлэг, нийгмийн халамж үйлчилгээний хэсэгт авлигын эрсдэл байгааг анхаарах нь зүйтэй гэжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маш зөв яарисан бна(202.9.43.244) 2018 оны 09 сарын 29

Mongold Abilga ugch baij l ajil amidraltaigaa baidag bolson bna shtee Tegeheer avilgatai temtseh gazar sain ajillah heregtei bna sar bolgon turiin baiguullagiin ajilchidtai uulzaj medeelel avch baih heregtei bna shvv ATG

0  |  0
зочин(139.5.217.71) 2018 оны 09 сарын 28

бүх шатны сургууль цэцэрлэгийнхэн авилга авдаг. Авилга өгөхгүй бол өөрсдөө хохирдог нийгэм болоод байна шүү. Ялангуяа АШУИС ийн рездентийн ажлын алба дээгүүр орно шүү

0  |  0
Top