“Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийг даваа гарагийн шөнө АТГ-аас саатуулсан. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өчигдөр буюу есдүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт товлогдсон ч хойшилсон байна. Учир нь Ч.Ганзоригийн өмгөөлөгч Э.Ганхөлөг шүүгчээс татгалзаж, ерөнхий шүүгчээр хэргийг шийдүүлэх санал гаргасны дагуу тодорхойгүй хугацаагаар хурлыг хойшуулжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Ч.Ганзоригийг шүүх хурал болох хүртэл гадуур шалгахаар болсон гэх ба яллагдагчийн өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар явсан тул шүүх хурлын тов хараахан тодорхой бус байна. Хуулийн дагуу мөрдөн байцаагчид яллагдагчийг саатуулах эрх бүхий 48 цагийн хугацаа байдаг. Энэ хугацаанд яллагдагчийг үргэлжлүүлэн хорих эсвэл гадуур шалгах эсэхийг хэлэлцэх шүүх хурал болох ёстой байдаг.
Хэргийг сануулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийг “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан, Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа юм. Энэхүү хэрэгт Ш.Батхүү, Ч.Ганзориг, н.Мөнхжаргал, н.Амарбат, н.Галбадрах нарын таван хүнийг холбогдуулан шалгаж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 8 )
Сугар сугараад үлдсэн үү бас
Бариад хориоч. Энэ хүн гэмгүй хүн л лав биш. Одоо гадуур нөгөө хороо найруулаад нэг өдөр л хэрэг нь хэргэсэхгүй болно доо
Гэмт хэрэгтнүүдийн толгойг гудайлгаач.Төр үнэхээр эзэнгүйдэж б.на уу???
Мэдээж,гэм биш зан,гэнэт биш хуучны араншин,одоо гадуур шалгах нэртэй,тун удахгүй хэрэгсэхгүй болгох ийм л технологи үйлчлэж байгаа шүүдээ,ийм байж нэг их сүржигнэж тэрнийг энийг шөнөөр баривчлалаа гэх зэргээр дөвчигнөх хэрэг юусан билээ,одоо тэрнийг барьлаа хорьлоо гэвэл тэрнийг оромдож ял завшуулах гэж байгаа юм байна гэж ойлгоход нэг их хол зөрөхгүй болждээ.
Мурий далий сугар гуайг бас гадуур шалгах нь тэр сугараад үлдэх нээ
Хорив гэсэн яасан ийм луйварчин хулгайчийг дураар нь эрхлүүлж байдаг шүүх цагдаа нар авилга авсан бизээхүүхдийг нь ямар мөнгаөр гадаадад сурч пгишүүн болсонг мөн шалгах хэрэгттэй .хуулийнхан айгаад байна уу долигноод байна уу
mongoliin tur huuli zugeer neg bayn luivarchnii umnu huchgui bolj bga yum uu?umguulugchtei umguulugchgui shuud horih heregtei,turiin ajiliig hiilguilehgui huuliin tsoorhoi ashiglaj chuluuluh gej bga yum uu?mungutei hund uilchildeggui huuli bna uu?
Энэ хогийн луйвар Баттулга гэдэг хүн биш Миеэ ах Ерөнхийлөгч болсон бол нэг үсэг ч цухуйхгүй дарагдах байсан даа. Төр нүдтэй шүү луйварчдаа. Өөр их юм бий.......