ДЭЭД ШҮҮХ: 1.5 тэрбумын хаусыг УБТЗ-д шилжүүлэх шийдвэр гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын нэхэмжлэлтэй, Л.Пүрэвбаатарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.

УБТЗ-д Замын даргын албан тушаал хашиж байсан Л.Пүрэвбаатараас, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг нь түр хугацаанд эзэмшүүлж байсан 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардаж шүүхэд хандаад байсан юм.

Улмаар уг орон сууцны өмчлөгчийг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхэд хэлэлцэж, тус орон сууцыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д шилжүүлэхийг даалгасан давж заалдах шатны шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Хэргийг сануулбал, УБТЗ-д Замын даргын албан тушаал хашиж байсан Л.Пүрэвбаатар нь хоёр жилийн хугацаанд тус газарт ажиллахдаа 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувийн орон сууцыг Хан-Уул дүүрэг, Зайсан толгойн орчимд бариулан ашиглаж байсан ба албан тушаалаа өгсний дараа энэхүү орон сууцыг хувьдаа эзэмшиж байсан юм. Улмаар тус орон сууцыг УБТЗ нийгэмлэгээс байгууллагын өмч гэж үзэн өмчлөлийг шилжүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаад байсан ба энэ оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс уг орон сууцыг УБТЗ нийгэмлэгт шилжүүлэх шийдвэр гаргасан юм.

Мөн хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны хүүхэд өнгөрөгч дөрөвдүгээр сард хэлэлцэж орон сууцыг Л.Пүрэвбаатарын эзэмшлээс чөлөөлөх шийдвэрийг гаргаад байсан бол улсын Дээд шүүхээс мөн дээрх шийдвэрийг хангаж шийдвэрлэснээр тус орон сууцыг Л.Пүрэвбаатар чөлөөлж өгөхөөр болж байгаа юм.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.94) 2018 оны 09 сарын 28

60 саяыг идээд 1,5 н хөрөнгө хураалгана тэгээд л болоо Харин шүүгч прокуроруудад хэдийг нь өгдөгюм бол

0  |  0
Top