Гэртээ 1.3 сая ам.доллар хадгалж байсан этгээд цагдаагийн албан тушаалтан байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

Авлигатай тэмцэх газраас, их хэмжээний бэлэн мөнгө буюу 1.3 сая ам.доллар бэлнээр хадгалж байсан иргэнийг саатуулсан тухай мэдээлсэн. Тэгвэл уг хэргийн сэжигтэн нь цагдаагийн алба хаагч гэх ба 2016 онд Цагдаагийн ерөнхий газрын удирдах албанд томилогдон очсон Б гэгч байжээ.

Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулбал, гүйцэтгэх ажиллагааны үеэр сэжигтэн Б гэгчийн ажлын байрнаас 500 мянган ам.доллар, гэрээс нь 700 мянган ам.доллар бэлнээр гарч ирсэн байна. Улмаар дээрх мөнгөний эх үүсвэрийг тодруулах, ямар зорилгоор хадгалж байсныг илрүүлэхээр шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар, сэжигтэн Б нь анхны мэдүүлэгтээ “Ашигт малтмалын лиценз зарж олсон мөнгө” хэмээн мэдүүлсэн гэх ба түүнийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт 400 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй алтны ордын тусгай зөвшөөрлийн маргааны хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэлээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehehe(150.129.141.110) 2018 оны 09 сарын 29

энэ яваа насандаа ганц удаа ч гэсэн авилга авч үзэх юмсан да

0  |  0
mm(64.119.22.132) 2018 оны 09 сарын 29

eh ornoo zarsan uls zgrl bh yumdaa...16 bair yuch bish bolj b.aadaa.araichdee

0  |  0
hahaha(64.119.24.222) 2018 оны 09 сарын 29

olon ylsiin valutiin san manai sangiin yamiig udirdaj bn. yamar saikhan bn geech. odoo shuukh tsagdaad bas gadaadaas japanaas oruulj irye. ugaasaa uurusduu hiiheer ingej bgaan chin

0  |  0
jaw(202.9.41.231) 2018 оны 09 сарын 28

b gej yag xeniig xeleed bn olon b bn shvde shuud neriig ni bichvvl yaadag bnaa

0  |  0
fdf(150.129.141.224) 2018 оны 09 сарын 28

batbaatar

0  |  0
хавх(66.181.188.235) 2018 оны 09 сарын 28

хуулвь зүйн сайд нь луйварчин юм чинь аргагүй шүү дээ.

0  |  0
Хайяаа(103.111.68.3) 2018 оны 09 сарын 28

Ми данжаадын томилсон хүн байна.

0  |  0
sain bna.mash zuv.(66.181.176.152) 2018 оны 09 сарын 28

huuliihanii barigdaj bgaa n ene bolohoos tomchuud n barigddagui bolohoos enenees ch ih yum bugdees n garna.shudraga ajillaj bga avilgatai temtseh gazriihaniig shagnaj uramshuulj uram hairlaj erch huchiig n nemeh heregtei.

0  |  0
иргэн(202.179.25.133) 2018 оны 09 сарын 28

Хууль Шүүх Прокурорынхан иймэрхүү зөндөө л орооцолдсон байгаа ш дээ Баригдсан нь энэ Нөхөр л болохоос цаана нь баригдаагүй Хэд ч байгаа юм билээ Хэн ч Таашгүй шүү дээ

0  |  0
Top