ЭРЭН СУРВАЛЖЛАХ: ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг УЛС ТӨРИЙН шалтгаантай байв уу?

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

Одоогоос сар гаруйн өмнө буюу өнгөрөгч наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд хүн амины онц ноцтой хэрэг гарч олныг цочирдуулсан. Энэхүү хэргийн хохирогч нь Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн байсан бөгөөд тус хэрэгт мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр татан цагдан хориод байгаа юм.

Дээрх хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд, Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү шилжүүлсэн байдаг. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар мөрдөгч нарын тусгай баг байгуулагдан ажиллаж байна.

Талийгаачийн 49 дэх хоног өнгөрсний дараа түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь хэвлэлийн хурал хийж, нас барахаасаа өмнө хүлээж авсан утасны дуудлагын бичлэгийг сэтгүүлчдэд сонсгосон нь “Талийгаач нь зарим хэвлэлээр бичигдэж байгаа шиг Б.Махбал нартай хамт архидан согтуураагүй” гэдгийг нийтэд нотолсон үйл явдал болов.

Мөн хурлын үеэр түүний ах маш чухал нэгэн баримт дэлгэсэн. Энэ нь Төрийн албаны зөвлөлөөс, талийгаач Т.Гомбосүрэнгийн хашиж байсан албан тушаал буюу ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад, Сэвжидийн Дорждагва гэх хүнийг санал болгосон албан бичиг байсан юм.

-Б.МАХБАЛ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХЭЭР ХҮНИЙ АМИНД ХҮРЭВ ҮҮ-

Үүнээс үзэхэд дээрх хэрэг нь зүгээр ч нэг хүн амины хэрэг бус улс төрийн томилгоо, албан тушаалын төлөө санаатай үйлдсэн гэмт хэрэг байж болзошгүй гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.  

Тиймээс олон нийтийн сонирхлыг татаад буй С.Дорждагва гэж хэн бэ, энэхүү хэрэгт юуны учир нэр холбогдох болов гэдгийг сонирхож үзвэл хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг энд дурдах шаардлага гарав.

Б.Махбал нь 2012 онд ЗТБХБЯ-нд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа С.Дорждагва гэгчийг ахлах мэргэжилтнээр ажилд авч байжээ. С.Дорждагва, Б.Махбал нар нь нэг нутаг буюу Говь-Алтай аймгийнх бөгөөд ах дүүсийн харилцаатай аж.

Улмаар Б.Махбал ажлаа өгөөд явахдаа “Би чамайг газрын дарга болгоно” хэмээн С.Дорждагвад амалсныг тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс нь баталдаг гэнэ. Ингээд 2016 онд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр С.Дорждагвыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад санал болгосон ч оруулж ирж чадаагүй байна. Харин энэ үеэр талийгаач Т.Гомбосүрэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдон очиж байжээ.

Энд нэгэн зүйлийг онцлоход, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр нь өнөөг хүртэл уг албан тушаалаа хашиж байгаа ба С.Дорждагвын аавтай багийн найзууд гэх яриа байдаг. Ийнхүү С.Дорждагвын танил талаараа “мотор”-дуулж Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтнээс дарга болох гэсэн эхний удаагийн оролдлого бүтэлгүйтсэн бололтой.

Харин 2017 оны 12-р сарын 28-ны өдөр Б.Махбал ЗТХЯ-нд эргэн ирснээр С.Дорждагвыг газрын дарга болгох үйл ажиллагааг эрчимтэй явуулж эхэлсэн бололтой. Тус яамны ажилчдын хэлж байгаагаар, Б.Махбалыг яаманд ирснээс хойш С.Дорждагвын ааш авир нэмэгдэж хамт ажиллагсдаа дарамталдаг болсон гэх. Түүнчлэн талийгаач Т.Гомбосүрэнд “Би удахгүй ажлыг чинь авна” хэмээн нэг бус удаа дайрч давшилж байсан гэдгийг зарим хүмүүс баталдаг юм билээ.

Энэ үед талийгаач Т.Гомбосүрэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах хүсэлтийг удаа дараа өгч байсан ч түүнд мэдэгдэлгүйгээр сонгон шалгаруулалт зохион байгуулсан байдаг. Түүгээр зогсохгүй уг албан тушаалд тавигдах шаардлагад эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй хүн байх ёстой гэж заасныг Б.Махбал өөрчилж “Төрийн удирдлага” гэх шаардлагыг нэмж оруулснаас харахад зөвхөн С.Дорждагвыг шалгалтад оруулж тэнцүүлэхээр урьдаас бэлдсэн санаатай үйлдэл байж болзошгүй юм.

Ийнхүү хардахын учир С.Дорждагва гэгч нь Удирдлагын академийг Төрийн удирдлагын чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн цор ганц мэргэжилтэй нэгэн аж.

Гэвч тэрбээр сонгон шалгаруулалтад орсноор барахгүй, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ түүнийг ЗТХЯ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад тэнцэнэ хэмээн Төрийн албаны зөвлөлд санал болгосон баримтууд илхэн байна.

Ийнхүү С.Дорждагва нь талийгаачийн ажиллаж байсан албан тушаалд хоёр дахь удаагаа очихыг завдсан ч Авлигатай тэмцэх газраас шалгалт явуулж, түүнийг төрийн албанд тэнцэхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэх дүгнэлт гаргасан байдаг.

-С.ДОРЖДАГВА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГААР ХАУС ХОРООЛОЛ БАРИУЛЖ БАЙНА ГЭВ ҮҮ-

Авлигатай тэмцэх газрын шалгалтаар, С.Дорждагва нь 2016 онд өөрийн эхнэр Ш.Мөнгөнчимэгийн Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн ТББ-аар “Зам тээврийн яамны 2015 оны үйл ажиллагааны талаар хэрэглэгчийн үнэлгээний судалгаа” зөвлөхийн үйлчилгээ гүйцэтгэх гэрээг байгуулж үнэлгээний хорооны гишүүдийг хууран мэхэлж төөрөгдүүлэх замаар гарын үсэг зуруулж 9.621.025 төгрөгийг завшсан нь илэрсэн байна. Улмаар С.Дорждагвад хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүлснийг ЗТХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд хүргүүлснийг салбарын сайддаа танилцуулалгүй нуусан гэх мэдээлэл ч байна.

Улмаар өнөөдрийг хүртэл М.Дорждагва гэгч нь тус яаманд ажилласан хэвээр байгаа ба төрийн албанд тэнцэхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэх албан бичиг хүргүүлсээр байтал холбогдох албан тушаалтнууд нь хариуцлага тооцолгүй, хамгаалсаар байгаа бололтой.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, С.Дорждагва гэгч нь Жаргалантын аманд хувийн орон сууцны хороолол бариулж байгаа гэх ба энэ он гарсаар  БНХАУ-ын хилээр нийт долоон удаа хил нэвтэрч барилгын материал болон бусад эд зүйлсийг улсын хилээр нэвтрүүлсэн гэх. Мөн АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй “Лопос” хэмээх компани эзэмшдэг гэх ба сүүлд хувийн автомашинтай болсноос үзэхэд дээрх хөрөнгөний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгах үндэслэл ч байж болох юм.

Эндээс харахад, дээрх бүлэглэлийн үйлдэл АТГ-аас ирсэн албан бичгээр хязгаарлагдаж нэгэнт албан тушаал авч чадахгүйд хүрсэн учир хүний аминд хүрэхдээ тултал уурссан байх ч магадлалтай. Хэрэв тийм бол энэ мэт эрх мэдэл, албан тушаалын төлөө улайран дайрагсдын хөлд цэл залуу монгол амь тасарсан энэхүү харамсалтай хэргийг бид байж болох зүйл мэтээр хүлээж авч боломгүй мэт. Ямартай ч хууль цагдаагийн байгууллага энэ хэргийн шалтгаан нөхцлийг хэрхэн тогтоож, шийдвэрлэхийг харах л үлдлээ.

/Үргэлжлэл бий/

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 44 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэд(103.57.92.124) 2018 оны 10 сарын 25

Эрүүгийн хуулинд ЦААЗААР АВАХ ЯЛЫГ буцаан суулгаж,яргачин Махбалыг буудан алах хэрэгтэй,энэ зүйл ангийг хувийн сонирхолоор хуулиас авахуулсан Элбэгдоржтой ч гэсэн хариуцлага тооцох хэрэгтэй,ер нь ерөнхийлөгч асан гэгдэх ийм зарим нэг юмнуудад хууль үйлчлэж баймаар байна,Уул-Алтаадад барьсан барилга,онцгойн хүмүүсээр мануулсан обьектыг үнэн бол нэн даруй шалгаж учрыг нь олуулах хэрэгтэй,ерөнхийлөгч байсан гэж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх ёс хаана байна

0  |  0
иргэд(103.57.92.124) 2018 оны 10 сарын 25

Төр байгаа мэт харагдах авч үнэн хэрэгтээ төр байхгүй,төрийн дээр улс төрийн нам зайдагнаж төрийн албыг жаран тэрбумынхан зарж луйварчиддаа баг өмсүүлэн төрд орогнуулсаны хар гай энэ,морь уях,уралдуулах дон шүгэлсэн,өөр чадах юмгүй сахалтыг сайд болгосоны үр дүн ч энэ,түүнчлэн нэр төр хөөцөлдөгч Элбэгдоржын цаазын ялыг байхгүй болгосоны хар гайч нөлөөлсөн,энэ ял байсан үед хүн цаазлуулахаас айгаад арайч ингэж хүнийг нохой шиг алдгүй байсан,үүнийг хуулийн урьдчилан сэргийлэх хүч чадал гэдэг,жаран тэр бумын З этгээдийг төрөөс зайлуулаж хатуу шийтгэхээс нааш төр цэвэршихгүй.

0  |  0
I(172.68.51.106) 2018 оны 10 сарын 05

Tsaaz ugnu shuu aluurchind

0  |  0
Zochin(59.153.115.210) 2018 оны 10 сарын 04

Aluurchnii tsaazaar avaasai hunii unergui shun align tulamnuud

0  |  0
Зочин(80.240.128.221) 2018 оны 09 сарын 30

Яамны удирдлагатай холбоотой шүү дээ. Сайдаас ямар нэгэн хэмжээгээр шалтгаалсан хэрэг харагдаад байна. Төрийн албыг ийм болтол явуулж байдаг.

0  |  0
Зочин(122.201.22.38) 2018 оны 09 сарын 30

Яс юман дээрээ 60тэрбумын төлөөлөл хэдэн балай юмнууд идээ ундаагаа булаацалдаж хүүр сэгэн дээр алалцсан махчин цөөвөрүүд шиг юм болж. Хойд талын хар овоохой гэдэг шиг энд Баттулга Монгол ялна гэгчийн холбоо сүлбээ түй ч байхгүй шдээ үнэндээ. Залуу хүн золиос болжээ Ми, Эрдэнэбат, Батэрдэнэ Хүрэлсүх мэтийнзөрчил хүний аминд хүрсэн дүр төрх.

0  |  0
ж(103.254.120.83) 2018 оны 09 сарын 30

Махгалыг цаазаар ав Элбэгдэл ирээдүйгээ бодоод цаазын ялыг чөлөөлжээ өөрийнхээ энэ их дутагдлыг хаах гэсэн бна

0  |  0
ж.о(103.254.120.86) 2018 оны 09 сарын 30

Хуулийн байгуулага арга хэмжээ авах хэрэгтэй чадахгүй байж ашиг сонирхол ихтэй бүлэг луйварчидыг бүгдийг нь зайлуул Ж.Батэрдэнэ хурдан ажлаа өг

0  |  0
zochin(182.160.36.46) 2018 оны 09 сарын 30

toriin alba uugaasaa torliin tanil tal”n alba bolson.toriin alban” zovlol baiguulagdaad 1996 ond gargasan kheden jurmaas oor yum bgaa yu?bukhel buten 20 garui jil ongorch.deeguuree l tomilokh tomilogdokh juram n” oorchlogdso bkh.tuunees bish jinkhwne toriin alban khaagch nartai kholbootoi juram yer oorchlogdoogui.uchirgui l ene tendees tomilogddog ondor tsalintai khovkhorsoggui gar khol bolson khumuus.khend kheregtei yum?taraa.ZG bodlogoo bariad yavna biz?

0  |  0
мгл(122.201.24.100) 2018 оны 09 сарын 30

сайд нь махбалынхаа атганд байсан бололтой,хаа газар нэг иимэрхии мудакууд булэглэж,шударга хумуусээ хавчин гадуурхаж,нударга зангидаж,нам холбоо нутаг ус хамаатан садан болж явдагыг цээрлэх юмсандаа

0  |  0
Болд(78.180.100.136) 2018 оны 09 сарын 30

Тэр сайд л их нотой нөхөр байна. Тэрний өрөөнд Архи ууж эхэлсэн гэсэн.

0  |  0
зочин(202.9.42.124) 2018 оны 09 сарын 30

аль ч яаманд ийм асуудал тнб дарга гэж сайдаасаа эрх мэдэлтэй нууцаар тушаал гаргах хуйвалдах юу ч биш УУХҮЯаманд ч сайддаа хуурч хулгайч нягтлан ,мөн үйлгээний нягтлантайгаа хуйвалдаж мөнгө угаах,нягтлан нь сайдаа мангар тэнэг ямар ч санхүүгийн боловсролгүй тэнэгийг гайхсан хүүхэн бг өөрийгаө тнбд аараа бүрэн хамгаалуулсан хамтарсан 3 хулгайч яаманд дийлдэхээ бн шүү дээ төрийн албанд хулгайч ажиллах ёсгүй бх ,цаашид арга хэмжээ авахгүй бол нягтлангийн хулгай хийж бн баримтуудыг хавсаргаж АТГ т өгөх болноо

0  |  0
ЗТ Яам(182.160.33.140) 2018 оны 09 сарын 29

Энэ яамны ихэнх хүмүүс энэ Дорждавга гэгчээс мөнгө авсан барьцаанд орсон байдаг юм байна ш дээ.

0  |  0
анхаар!(202.9.43.0) 2018 оны 09 сарын 29

одоо наадуул чинь аттестатчилал гэж ялааны алуураар төрийн албан хаагчдыг хөөж явуулаад өөрсдийнхөө хүмүүсийг чихэх арга сэдсээн! Алуурчинд хутга бариулсантай ижил юм болно. Хууль журмаар халхавчлан маш их хэлмэгдүүлэлт явуулж эхлэх гэж бн!

0  |  0
шунал ихэдвэл шулам(202.9.43.0) 2018 оны 09 сарын 29

Өө хөөрхий. тэгж л таарна. одоо төрийн албанд иймэрхүү нөхдүүд ийм л арга барилаар ажиллаж байгаа. юу ч мэдэхгүй, чадахгүй. нуль амбийц. ажил биш амин зуулгаа л боддог. Дорждагва гэж мэдэх чадах юмгүй шуналын тулам, амбийцтаны балаг!

0  |  0
АТГ(202.9.42.169) 2018 оны 09 сарын 29

Энэ Удирдлагын Академи гэгчийг ямар сургууль гэдгийн бээ, дандаа луйварч авлигач хулгайчдыг түргэн курсээр төгсгөж гаргаж төрд шахдаг хуурамч дипломтнуудын үүр болсон газаршдэ_Энэ курсээр дамжсан олон дээрэмч луйварч хүмүүс төрийн өндөр алба хашиж улс орныг сүйрүүлж байгааг олон түмэн мэдэж байгаа шүү, их хуралд ч өчнөөн хулгайч бий, чоно гэж хуурамч архи үйлдвэрлэж арав хорин хүний аминд хүрсэн компанийн захирал мөнхбат билүү залуу бас энэ курсээс амилж гарсан байдаг Энэ сургуулийг шалгах цаг болсон.

0  |  0
Иргэн(202.179.24.147) 2018 оны 09 сарын 29

Албан тушаал зардаг байсан хүмүүс албан тушаалыг хүн алж авдаг болжээ энэ чинь ямар бузар булай нийгэм бэ

0  |  0
Zochin(202.126.89.218) 2018 оны 09 сарын 29

Udahgui iim muuhai gem nugel buruutai mahan bietnuud archigdan hayagdah bolnoo saihan tsag udahgui ireh bolnoo bid aliin bolgon shudarga busiin zolios bolj zovoh um be burhan gej baidag um shuu tengert

0  |  0
Zochin(202.126.89.218) 2018 оны 09 сарын 29

Udahgui iim muuhai gem nugel buruutai mahan bietnuud archigdan hayagdah bolnoo saihan tsag udahgui ireh bolnoo bid aliin bolgon shudarga busiin zolios bolj zovoh um be burhan gej baidag um shuu tengert

0  |  0
Иргэн(203.169.49.91) 2018 оны 09 сарын 29

Махвал гэгч Дорждагвад маш их өртэй учраас хүн алах хүртлээ улайрсан байна. Гайгүй хүн ийм байдаг юм уу

0  |  0
zochin(122.201.19.99) 2018 оны 09 сарын 29

Maxbal ug hun ni dajgui zaluu baisan ch gai gazar dooroos l bolson... Estoi l Dorjdagva ni gai boljdee

0  |  0
Xvr(122.201.31.220) 2018 оны 09 сарын 29

Дорж дага Махвалдаа бодит гай авч ирж ээ....шунал гэж энэ дээ.

0  |  0
Zochin(202.179.31.59) 2018 оны 09 сарын 29

Iim zuil BO nii yamand Nusan bat irsnees hoish gaarsan shuu de

0  |  0
Зочин(64.119.24.14) 2018 оны 09 сарын 29

Амьнаас ч үнэтэй албан тушаалаа гэж гэж

0  |  0
Зочиг(103.26.194.20) 2018 оны 09 сарын 28

Ямарваа нэг хэрэг гархад Солонгос киноны үйл явдал түүн шиг хорон санаа холбогдлоор асуудалд хандаж сэжиглэж сэрддэгээ боломоор юм Сэтгүүлчид ээ! ! ! Тэгээд л хэргийг хэрэг биш болгож байна шүү дээ! Яг үнэндээ шүүх биш сэтгүүлчид л хэргийг хэрэг биш болгоод байгаа юм биш үү

0  |  0
Зочиг(103.26.194.20) 2018 оны 09 сарын 28

Ямарваа нэг хэрэг гархад Солонгос киноны үйл явдал түүн шиг хорон санаа холбогдлоор асуудалд хандаж сэжиглэж сэрддэгээ боломоор юм Сэтгүүлчид ээ! ! ! Тэгээд л хэргийг хэрэг биш болгож байна шүү дээ! Яг үнэндээ шүүх биш сэтгүүлчид л хэргийг хэрэг биш болгоод байгаа юм биш үү

0  |  0
Зочин (66.181.160.69) 2018 оны 09 сарын 28

Махбалд үг хэлэх хүн яамны ажилчдад нэг ч байхгүй Женкогийн найдвар итгэлтэй хүн нь гэцгээдэг шүү дээ

0  |  0
Zochin(203.91.115.37) 2018 оны 09 сарын 28

60 ter bumiin xortoi vr dagbar ene shvv dee...

0  |  0
Таг(202.126.89.16) 2018 оны 09 сарын 28

Бүгд л адилхан шд. Талийгаач ч гэсэн эрдэнэбатыг сайд болоход татаасаар орж ирсэн.

0  |  0
иргэн(202.9.41.17) 2018 оны 09 сарын 28

Махбал гэдэг чинь угаасаа Женког сайд байхад гар хөл нь болж явсан нөхөр шүү дээ

0  |  0
Hi(49.0.218.252) 2018 оны 09 сарын 28

Yasan Darga boloh durtai humuus ve, oor Hun bhad hunii mest butsaatsaldah n estoi muuhai, chanarguin shinj

0  |  0
O(89.144.220.220) 2018 оны 09 сарын 28

Iiml novshnuud bgaamdaa

0  |  0
O(89.144.220.220) 2018 оны 09 сарын 28

Iiml novshnuud bgaamdaa

0  |  0
Зочин(66.181.161.93) 2018 оны 09 сарын 28

Дорждавга новшийн эр юмдааа

0  |  0
иргэн(64.119.22.228) 2018 оны 09 сарын 28

Цагдаагийн нэг эмэгтэй энэ хэргийн талаар хэрэг гарсан даруйд орон даяар мэдэгдэл хийж үнэлэлт дүгнэлт өгч ярьсан болчимгүй явдалдаа дүгнэлт хийсэн бол уу?энэ хэргийг маш сайн нягт нямбай шудрага шуурхай шалгах хэрэгтэй юмдаа.

0  |  0
zochin(66.181.187.252) 2018 оны 09 сарын 28

Za bvgd l tataasaar ochson sh de bolobsrolii ni harahad

0  |  0
Тэнэг(66.181.161.95) 2018 оны 09 сарын 28

Өөө муу новш бнашдээ дорждавга чинь нэг пялдага юм бсанмааа

0  |  0
Top