“Мөнхийн реп” хамтлагийн гишүүн Батух буюу Ц.Батжаргалд холбогдох өргөдөл нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ.
Тодруулбал, энэ сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр И-Март сүлжээ дэлгүүрийн орчимд өөрийн найз эмэгтэй болох иргэн М-г автомашин дотор зэрлэгээр зоджээ. Мөн 25-ны өдөр хохирогч эмэгтэйг гэртээ байхад нь дахин зодож гэмтээсэн байна. Улмаар хохирогч М нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан бөгөөд уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах дэслэгч н.Эрдэнэхүү шалгаж байна. Хэргийн газарт, тус хамтлагийн хоёр гишүүн хамт байсан гэх ба хохирогчийг зодуулж байхад ямар нэг тусламж үзүүлээгүй ажээ.
Хохирогчийн ар гэрийнхний хэлж буйгаар, Ц.Батжаргал нь хохирогчтой үерхээд гурван сар болж байгаа ба энэ хугацаанд түүний гэрт хамтран амьдардаг байжээ. Хамтран амьдрах хугацаандаа удаа дараа биед нь халддаг байсан гэх ба их хэмжээний мөнгө авч мөрийтэй тоглосон гэх мэдээллийг өгч байв. Дээрх хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба энэхүү хэрэг нь цааш хөвөрч хар тамхины хэрэгтэй холбогдож болзошгүй байгаа ажээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 7 )
Гаж донтон ийм амьгаад ирээдүй байхгүй
Ene muusain yumnuudiin yah ni bidend yamar hamaa baina aa.Ner ni hurtel BATUH baih daa yahav dee. Setguulch ee uur bichih yum alga uu, ta nar bitgii uchiraa olohgui humuusiig huurgu.
ийм балайтай ханилж байдаг өөрөө чбалай
tsaad erguu huuhen ooroo guij ochij zoduuldag shd ee ugaasaa sex hiihdeee zoduulj tavidag gaj huuhen l dee
Hohi nee
brusli
emegtei xund garch xurch bdag unen xogiin novsh,ooriin noxoin golog bolgood xeer aaachiad xaybal taarna