Дорноговь аймагт хэрэгжүүлж байгаа Монгол Францын хамтарсан төслийн үйлдвэрлэлийн туршилтын ажилтай холбогдуулан төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн Дорноговь аймагт энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд МХЕГ, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл оролцож, харилцан мэдээлэл, санал солилцсон байна.
Монгол Улсын төрөөс цацраг идэвхит ашигт малтмалын талаар баримтлах бодлогын хүрээнд БНФУ, БНЧУ, БНХАУ-тай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж, ураны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байгаа юм.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )