Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүдийн нэг Наваанпэрэнлэйн Жанцангийн “Үндсэн хуулийн эрх зүй” хэмээх гарын авлага хэвлэгдэн гарлаа.
Энэхүү гарын авлагад, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судлагдахуунд хамаарах сэдвийн агуулга, шинж чанарыг харуулсан олон тооны ангилалт, бүлэглэлт хийж, тодорхойлолт өгсөн нь энэ бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнийг нэмэгдүүлж байгааг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр номын өмнөтгөл үгэндээ дурьдаад гарын авлагыг Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны онол, практик дээр 26 жил тасралтгүй ажилласан Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Н. Жанцан бичиж туурвисан нь ихээхэн олзуурхууштай юм гэдгийг тэмдэглэжээ.
Энэ бүтээлд, Үндсэн хуулийн онол, Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын үндэс, Монгол Улс дахь хувь хүний эрх зүйн байдлын үндэс, Монгол Улсын бүрэн эрхт байдал, Монгол Улсын хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, Монгол Улсын Үндсэн хуулийн хяналт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам зэрэг асуудлаарх Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судлагдахууныг схем, хүснэгтээр хялбарчлан тайлбарласан байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )