Бага насны хүүхдийг мэхэлж, гэрээс нь эд зүйлс залилсан хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч З.Баярхүү илрүүлжээ.
Тодруулбал, гэрийнхээ орчимд тоглож байсан бага насны хүүхдийг үл таних 40 орчим насны эрэгтэй хүн "Аавын чинь найз байна" гэж хууран гэрт нь орж, эд зүйлс залилсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 20-нд гарсан байна. Уг хэргийг гурван удаа ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Б үйлдсэнийг тогтоожээ.
Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс 2018 оны эхний найман сарын байдлаар Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу 23 аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж, 25 иргэний амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах хамгаалалтын арга хэмжээг эрсдэлгүй зохион байгуулжээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )