Согтуу зорчигч онгоцны үйлчлэгч рүү ХАЛУУН УС цацжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 01

Өнгөрөгч амралтын өдөр МИАТ ТӨХК-ийн Бээжин-Улаанбаатарын чиглэлийн нисэх онгоц нислэгийн цагийн хуваариасаа хоцорсон тохиолдол гарчээ. Тодруулбал, тус онгоцонд зорчиж явсан монгол иргэн онгоцны үйлчлэгч рүү буцалсан ус цацсаны улмаас үл ойлголцол үүссэн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Үйлчлэгч рүү халуун ус цацсан зорчигч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авир гаргасан гэгдэж байгаа бөгөөд зэргэлдээ зорчиж явсан БНХАУ-ын иргэн рүү мөн ус цацжээ. Одоогоор хэрэг явдлыг хуулийн байгууллагад хандан шалгуулж байгаа аж. Ус цацуулсан үйлчлэгч ноцтой бэртэж, түлэгдээгүй гэх мэдээлэл байна.

Харин МИАТ ТӨХК-ийн хэвлэлийн төлөөлөгчтэй Б.Золжаргалтай холбогдож, дээрх хэргийн талаар тодруулахад "Нислэгийн үеэр зорчигч, үйлчлэгч эмэгтэйн гар руу ус цацаж, үл ойлголцсон асуудал гарсан нь үнэн. Тухайн үед асуудлыг эвээр шийдсэн. Зарим хэвлэлд мэдээлсэн шиг ослын буулт хийсэн зүйл байхгүй. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн  учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямартай ч буулт хийх хүртэл ноцтой зүйл болоогүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна" гэлээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Soko(139.5.218.196) 2018 оны 10 сарын 02

Hamaatan aldarmaa ni yun shiitgel amsah kinond hurtel toglood yvaa bolhoor duuriaj bhgui yu shiitgevel taarna baliar zerleg novshnuudiig

0  |  0
Bi(139.5.218.196) 2018 оны 10 сарын 02

Yg unen bas neg aldarmaa hav haluun us hun tsatsah bas l zorig shuu

0  |  0
Zul(109.41.128.16) 2018 оны 10 сарын 02

Aldarmaa gn hamaatan l bsn ium baigaa biz

0  |  0
z(64.119.17.170) 2018 оны 10 сарын 01

usan teever

0  |  0
Top