Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас явуулсан гүйцэтгэх ажиллагааны үеэр төрийн албан тушаалтны ажлын байрнаас 500 мянган ам.доллар, гэрээс нь 700 мянган ам.доллар хураан авсан тухай өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл уг хэрэгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатар, Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-ын дарга Х.Хэрлэн нарыг холбогдуулан шалгаж эхэлжээ. Тэд дундын зуучлагч нартай холбоо тогтоосон нь гүйцэтгэх ажиллагааны баримтаар тодорхой болсон гэнэ. Өнөөдрийн байдлаар дээрх албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээгүй байгаа бөгөөд хэрэг үүсгэн шалгах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Түүнчлэн шалгалтын явцад эдгээр албан тушаалтнууд нь УИХ-ын нэр бүхий хоёр гишүүнтэй дээрх асуудалтай холбоотойгоор нэр холбогдоод байгаа гэх мэдээлэл ч байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэхүү хэрэг нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт 400 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй алтны ордын тусгай зөвшөөрлийн маргааны хэрэгтэй холбогдож байгаа юм.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 11 )
Хууль цаазгүй ч болоосой доо сайхан дураараа дээрэм тонуул хулгай зарж үрэх шиг болох юмсан
Setguulchee, ehleed ATG - deer ochood alban yosoor medeelel avchihaad bichij bai. Haa hamaagui humuusiig hamaatai meteer gutgej bolohgui
Changa shiitge ulsaa zarsan urbagchid
Оюутолгойн хөрөнгө оруулалт л байна.Гайхаад байх зүйлгүй.Тэрбишдагатай цуг ажилуул
Shal hudlaa medeelel bnashdee. Medeellee shalgaj bgaad unen zov medeelel tavaichee. Ajil hiij bgaa negnee ingeed l gutgej harluulj baih yamar herg bnaa. Ene heregt holbootoi humuus chini shal oor humuus bgaashdee. Udahgui uneneeree medeelegdnee, humuusee.
Herlen urid ni kadastriin darga bhdaa bas l hel amand orood l bsan bus uuu
За удахгуй хэрэг замхраад алга болго биз дээ. Монголд хэзээ л ийм хэрэг шударгаар шийдэгдэж байлаа новш гэж....
За удахгуй хэрэг замхраад алга болго биз дээ. Монголд хэзээ л ийм хэрэг шударгаар шийдэгдэж байлаа новш гэж....
500000 $ АТГ АВААД ХЭРЭГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛНО БИЗ ДЭЭ .
Нийслэлийн цагдаагийн даргаар ажиллаж байсан, одоо Төмөр замын цагдаагийн даргаар ажиллаж байгаа хурандаа Ч.Болдбаатар урд нь Дундговь аймгийн цагдаагийн хэлсийн даргаар ажиллаж байсан нөхөр дөө, энэ асуудал ингэс гээд өнгөрнө биз дээ.
Дээдсийн тоглоомд ямар хязгаар байх биш яаж шийдэх л хамгийн сонин доо.