Өнөөдрөөс иргэдийн ирүүлсэн бичлэг, зураг мэдээллээр жолоочид хариуцлага тооцож эхэлнэ. Тухайлбал, явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгуул оноох хууль эрхзүйн орчин бүрдсэн байгаа юм.
Тодруулбал, Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах программ хангамжийг хийж дууссан байна.Үүний дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон гэмт хэрэг зөрчлийн тухай иргэд утасны аппликейшн ашиглаж цагдаагийн байгууллагад мэдүүлэх боломжтой боллоо.
Иргэд энэхүү аппликейшнээр дамжуулж:
Нэгдүгээрт: Гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээ мэдээлэл,
Хоёрдугаарт: Замын хөдөлгөөний зөрчил, тээврийн хэрэгслийг түр саатуулах нүүн шилжүүлэх мэдээлэл,
Гуравдугаарт: Зам тээврийн ослын талаарх мэдээлэл болон зөрчлийн мэдээллийг өгөх боломжтой юм байна.
Аппликейшнийг хэрхэн ашиглах вэ?
Иргэд гар утасныхаа камераар зөрчлийн мэдээллийг фото хэлбэрээр байршуулан төв серверт мэдээлнэ гэсэн үг. Тухайлбал, тухайн газар дээрх зөрчлийг илгээх юм. Зөрчил гаргаад удсан, эсвэл арга хэмжээ тооцогдсон зөрчлийн тухай зургийг дахин илгээх, фотошопоор хуурамчаар илгээх гэх мэт аргуудаас сэргийлэхийн тулд зөвхөн тухайн газар дээрх зургийг илгээх байдлаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл аппликейшний камераар тухайн зөрчлийг газар дээрээс шууд мэдээлэх боломжтой юм.
Аппликейшнийг гар утсандаа хэрхэн татаж авах вэ?
Бүх төрлийн ухаалаг утсанд татаж авах боломжтой. Android болон IOS үйлдлийн системтэй гар утасны “Play store”-д өнөөдрөөс эхлэн байршиж байгаа. Тус аппликейшн нь хоёр төрлийн зураг дарна. Ингэхдээ тээврийн хэрэгслийн дүрэм зөрчиж буй байдлыг тэр чигт нь үзүүлэх, хоёрдугаарт тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өгөгдсөн хүрээнд харуулах байдлаар зураг дарах ёстой. Ингэснээр зураг баталгаажиж, замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээллийн төвд таны ирүүлсэн мэдээлэл ирэх юм. Өдөр нэг иргэнээс хэдэн ч зураг, мэдээлэл ирэх боломжтой.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
ЭНЭ АПП АЖИЛАХГҮЙ БНА
Play story дээр энэ апп алгаа.
irgen bur tsagdaa