Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг цагдан хориод сар гаруйн хугацаа өнгөрч байна.
Энэхүү хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Зам тээврийн яаманд хүний аминд халдсан хүнийг улс төрийнх нь угшил нь хөөх юм бол Ардчилсан нам, МоАХ-ын фракцын хүн юм байна лээ шүү дээ” хэмээн ярьжээ.
Улмаар Ардчилсан намын зүгээс хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбал нь Ардчилсан намын гишүүн байгаагүй хэмээн мэдэгдээд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг намын нэр хүнд гутаасан гэж үзэн, хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон байна. Тодруулбал, түүнийг Зөрчлийн тухай хуулийн 6.21.1-д заасны дагуу шалгаж, гэм буруутайг тогтоож, Зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг хүсч, Цагдаагийн ерөнхий газрын хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд гомдол гаргасан байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Shudarga Huulich hun hundelj yvdag
Шалгуулчих. Ямар эх орноо зарсан урвагч биш, спиртээр түмнээ хордуулаа юу?, 36 сая долларыг авахын оронд чөлөөлж нутаг буцаасан уу? Төмөр зам тавина гэж самраад хөршөө сайжруулаа юу? , 20000 хувьсагч ярьж хахууль аваа юу? Улсын мөнгөөр нь эрдэнэтийг аваа юу? Рецетив гэмт хэрэгтнүүдийг толгой дээрээ гаргаа юу? Зоригийг алаа юу? Юунаас айх билээ.
Цагдаагийн газрын эрх мэдэлтнүүд Нямдоржийг хэн болохыг мэдэх л байх, гэхдээ түүнийг шалгана гэдэг ч лөөлөө байх аа. Нямдорж оросоор бол ”вор в законе” буюу дархлагсан хулгайч бас мэргэшсэн хутган үймүүлэгч шүү дээ.