“Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийг өнгөрөгч даваа гараг буюу есдүгээр сарын 24-нд АТГ-аас саатуулсан. Улмаар түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хурал есдүгээр сарын 26-ны өдөр товлогдоод байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон тухай өмнө нь бид мэдээлсэн.
Энэ хугацаанд Ч.Ганзориг гадуур байцаагдаж байсан ба түүнийг сулласан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, өнөөдрөөс үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг яг одоо нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байна.
Хэргийг сануулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийг “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан, Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа юм. Энэхүү хэрэгт Ш.Батхүү, Ч.Ганзориг, н.Мөнхжаргал, н.Амарбат, н.Галбадрах нарын таван хүнийг холбогдуулан шалгаж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Хорьж шалгах байлгүй дээ наадуул чинь давхар иргэншилтэй л байгаа даа хулгайчуудад хууль адил үйлчлэх ёстой юм биш үү гишүүнии эцэг байсан ч хулгайч бол хулгайч