Эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бичлэг хийсэн этгээдүүдийг баривчиллаа

2018 оны 10 сарын 04

Цахим орчинд 2018 оны аравдугаар сарын 02-ны өдөр эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж буй бичлэг олон нийтэд тарсан бөгөөд уг бичлэгийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажиллагаа зохион байгуулж, гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн, баривчилсан байна.

Өмнө нь зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан Т гэгч 2018 оны тавдугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг бусадтай бүлэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хохирогч эмэгтэйчүүдийг дарамтлан, тохуурхан даажигнаж буй үйлдлээрээ видео бичлэг хийсэн бөгөөд уг бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Дээрх гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дарамталдаг, хувийн мэдээлэл, эмзэг байдлыг далимдуулан өөрийн эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ нь хохироох, нэр төрийг нь гутаах зэргээр эрсдэлд оруулж болзошгүй байх тул энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулахыг анхааруулж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ ЯЛНА(172.68.254.108) 2018 оны 10 сарын 05

ЧИНГИСИЙН БААТРУУДЫГ ШИЙТГЭНЭ ГЭЖ ХУДЛАА.

0  |  0
Бас Сараа(172.68.10.4) 2018 оны 10 сарын 04

Бууд лалруудыг!

0  |  0
SARAA(66.181.161.100) 2018 оны 10 сарын 04

HUDALAAA MEDEELEL BNA

0  |  0
SARAA(66.181.161.100) 2018 оны 10 сарын 04

HUDALAAA MEDEELEL NNA

0  |  0
Top