Макаод ял эдэлж буй Монгол Улсын харьяат 12 иргэнийг ялтан шилжүүлэх гэрээн дагуу авчрахаар болсон байна. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т талууд 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан байдаг.
Хэлэлцээрийг хоёр талын хууль тогтоох дээд байгууллага соёрхон баталснаар албан ёсоор хэрэгжиж эхлэх бөгөөд Макаод ял эдэлж буй иргэдээ эх орондоо шилжүүлэн авах боломж бүрдэх аж. УИХ-аар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.
Албан ёсны тоон мэдээллээр, БНХАУ-д манай улсын 111 иргэн ял эдэлж байгаа бол 190 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Харин Макаод 12 иргэн ял эдэлж байгаа ба эдгээр иргэд бүгд хулгайн гэмт хэрэг үйлджээ. Гэмт хэрэгт холбогдсон монгол иргэдийн дийлэнхи нь хулгайн хэрэг, хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, биеэ үнэлсэн, биеэ үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулсан зэрэг хэрэгт холбогддог ажээ.
Б.ЦОГ
WWW.ZNDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )