Бусдын биеийг үнэлүүлсэн эмэгтэйд 12 жилийн хорих ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Бусдын биеийг үнэлүүлж, худалдаалсан этгээд шүүхээс ял сонслоо. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцжээ.

Энэ тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар дараах мэдээллийг гаргажээ. Тус мэдээлэлд "С.Мягмарсүрэнг бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор, хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулж хоёр буюу түүнээс олон хүнийг байнга тогтвортой бусдад худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 12 жилийн хорих ялаар шийтгэсэн" гэжээ. Түүнчлэн шүүгдэгч нь эмэгтэй хүн байсан ба түүний хохирогч нарын дунд насанд хүрээгүй хүүхэд байжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochun(202.9.43.6) 2018 оны 10 сарын 08

Yaliig mash hatuu bolgo tsaaziin yalaa sergee har tamhi yanhandalt herees heterlee uls orond ayuliin haranga nuurellee tusheed mini

0  |  0
zochin(103.229.123.26) 2018 оны 10 сарын 05

12 jil mergejlee deeshluulj garch ireed iluu olon huuhdiig hohirooh vii dee Esvel gants hoyor jiliin daraa uruvch zoolon setgeltei humuunleg enerengui yeronhiiloigch guai ni orshoon soyorhoh vii dee.olon nyalh huuhdiig amidaar ni alahad bagadsan yal baina.

0  |  0
zochin(103.10.22.92) 2018 оны 10 сарын 05

hun hudaldah huchind huulin hatu shiitgel onoh heregtei bn

0  |  0
Top