Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ц.Цогзолмаа энэ оны долдугаар сард тушаал гаргаж, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон билээ.
Энэ тушаалтай холбогдуулан АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Тэгвэл энэ долоо хоногт буюу 2018.10.02-нд Г.Батбаатарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж, АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг "Ажлаас нь үндэслэлгүй халсан" гэж үзэн, үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )