Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах "Хангай" хотхонд зургаан автомашин хамарсан осол гарчээ.
Тодруулбал, тус хотхоны зогсоолд байрлуулсан таван автомашиныг Приус-30 маркийн автомашинаар мөргөсөн байна. Осол гаргасан автомашины жолооч нь "Хангай" хотхоны оршин суугч бөгөөд тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хэмээн цагдаад мэдүүлжээ.
Одоогоор ослын улмаас гарсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Мөргөсөн машины жолооч согтуу бсан ч эдгээр машинууд улаан зам дээр 1-р эгнээнд хөндлөн зам тавьчихсан блаа.тэгэхээр өөрсдөө л хохиролоо барагдуулахаар бсон.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол бүх насаар нь жолооны эрхийг нь хас. Өөрийнхөө амь, амьдралыг боддоггүй юмнууд бусдыг бодох нь юу л бол дайрч ална эд хөрөнгө гэмтээнэ осол гарах нөхцлийг бүрдүүлнэ хогийн юмнууд
СОГТУУ ЖОЛООЧ НЬ БАРИГДААД ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВАГДДАГ ЮМ БАЙЖ ХАРИН МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭЭД ЯВЖ БАЙГАА ЖОЛООЧ НАР ОЛОН БАЙЖ МАГАДГҮЙ ШҮҮ ЦАГДАА НАРАА МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ ШАЛГАДАГ БАГАЖТАЙ ЗАМЫН ЦАГДАА БАЙНА УУ
Согтуу жолоочид хүлээлгэх Хариуцлагаа чангатгаж Сэтгэл зүйн арга хэмжээ авах буюу Шарил хадгалах газар Албадан ажиллуул Гадны орнуудын ийм туршлага Согтуу жолооч нарт маш их Дүнтэй арга хэмжээ болж байгаа гэнэ шүү