Визний материал ХУУРАМЧААР үйлдсэн этгээдүүдийг шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын иргэд БНСУ-ын виз хүсэхдээ төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэрэг мэдээллийг хуурамчаар үйлдэх тохиолдол олноор гарч байгаа тул энэхүү үйлдлийг шалгаж өгөх хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлжээ.

Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

Ажлын хэсгийн зүгээс БНСУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлсэн 805 иргэний материалын 50 хувийг нь шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба одоогоор долоон аж ахуй нэгж, 11 иргэн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Үүний дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг харьяа прокурорын газарт гаргасан байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.144) 2018 оны 10 сарын 08

Арай ч дээ эллэв шалтаг шалтгаан хэлээд цөөхөн монголчуудаа ад үзээд байдаг.явж л байг л дээ 1нь ч амьдарлаа сайжруулаг.муу болъё гэж зүтгээгүй хулгай хийгээгүй л байна төрийн албаныхан солнгост үйлчилдэг юм уу.Солонгосууд даварсан юмс зөвхөн монголд зориулж хууль гаргалаагэнэ.4-р улиралд монголоос ажилчин авахгүй гэнэ болиоч .алба заваан шуналтай эгнэж зогсож байгаад хэрэлддэг .идэж байгаа малэас дор өлбөрч үхэж байгаа юм шиг чихнээ.тэнэгүүд солонгост долигноод монголчуудаа доош хийгээд байгаа мөнгөний боолууд монголоороо байвал зүгээр шүү

0  |  0
иргэн (202.179.25.34) 2018 оны 10 сарын 08

Монгол улсын Иргэд маань тэр чигээрээ Шорон явчих юм байна дөө

0  |  0
Top