УИХ-аас 2018 онд Хүүхдийн хөгжил хамгааллын зардлыг таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан чинь 3.7 тэрбум төгрөгийг нь тавилга худалдан авахад зарцуулсан гэх мэдээлэл сошиалд тарсантай холбогдуулан өчигдөр /2018.10.08/ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх мэдээлэл хийж, төсвийн зарцуулалтаа дэлгэрэнгүй танилцуулсан билээ.
Түүний дараа Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй уулзаж, мэдээлэл солилцсон юм.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хүүхэд хамгааллын зардалд 2018 онд 6.4 тэрбум төгрөг баталснаас 2.4 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн гэр бүлийн газар, хэлтсүүдэд хуваарилжээ. Түүнчлэн 1.3 тэрбум гаруй төгрөгийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч охидыг нөхөн сэргээх, хараа хяналтгүй хүүхдийн асрамж зэрэгт, “Нартхангай” хүүхэд хөгжил, сургалтын төвийн үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын мэдээллийн санг хөгжүүлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг даатгалд хамруулахаар төрийн үйлчилгээ хүрэхгүй байгаа үйл ажиллагаанд зориулж 590 сая төгрөгийг төрийн болон төрийн бус байгууллагуудад зарцуулсан байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хүүхэд хамгааллын чиглэлээр олон салбартай хамтарч үйл ажиллагаа явуулдаг онцгой салбар бөгөөд зөвхөн Монгол улсад төдийгүй шаардлагатай тохиолдолд хилийн чанадад хамгааллийн чиглэлээр ажил явуулдаг. Улмаар чиг үүргийнхээ дагуу хилийн гадна эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхдээ 18 сая төгрөг зарцуулсан гэх мэдээллийг өгсөн юм.
-БНХАУ-Д БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХЭРЭГТ ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА-
Дээрх мэдээллийн мөрөөр албаны эх сурвалжаас тодруулахад, "Бага насны гурван хүүхэд хилийн чанадад хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийн дагуу хүүхэд хамгааллын чиглэлд төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, хохирогч хүүхдүүдийг эх оронд нь эсэн мэнд авчирсан" гэлээ.
Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хуулийн зөвлөх А.Энхбаатараас тодрууллаа.
-Эцэг, эх нь гурван хүүхдээ БНХАУ-д барьцаанд үлдээсэн байсныг Монголд авчирсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ бол гурван тусдаа хэрэг. Болсон хэрэг явдлын тухайд хувь хүний нууцад хамаарч байгаа учраас хохирогчдын талаарх нарийн мэдээллийг нууцлах нь зүйтэй. Эхний хэргийн тухайд өсвөр насны хүүхэд хилийн чанадад бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэх дуудлага мэдээллийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас эрх нь зөрчигдсөн гурван хүүхдийн хэрэг дээр ажилласан.
-Энэ хэрэг хэзээ, хаана гарсан юм бэ?
-2018 оны эхээр өсвөр насны эмэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг Эрээн хотод үйлдэгдсэн. Хохирогч охин өмнө нь бэлгийн хүчирхийлэл, ар гэрийн үл хайхрах хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн байсан ба энэ хэргийг БНХАУ-ын цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Харин энэ хэрэг дээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамгааллын үйлчилгээ үзүүлж байна.
-Одоо хүүхдүүдийн биеийн болон сэтгэлзүйн байдал ямархуу байна вэ?
-Хятадаас хүүхдүүдийг авчирч, хамгааллын үйлчилгээ үзүүлэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, боловсролын үйлчилгээтэй холбон зуучилж өгсөн. Одоо хүүхдүүдийн биеийн болон сэтгэлзүйн байдал дээрдсэн. Хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд сурч, хүүхэд хөгжлийн үйлчилгээ буюу дугуйлан, секцэнд явж эхэлсэн. Асрамж хамгааллын байгууллагад хүмүүжиж байгаа.
-Эцэг, эх нь бизнесийн барьцаанд үлдээсэн гэх мэдээлэл байна үүнд тайлбар өгөхгүй юу?
-Барьцаанд тавьсан тухайд хүүхдийг наашаа авчирах гэхээр эцэг, эхэд нь мөнгөгүй байснаас асуудал эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн эцэг, эх амьдарч байсан буудлынхаа мөнгийг төлж чадахгүй байсан учраас хүүхдүүдийн баримт бичгийг буудлын барьцаанд авч үлдсэн байдаг. Тус улсад 30 хүртэлх хоног визгүй зорчих хугацаа хэтэрсэн, дахин төлбөр мөнгө төлж чадаагүй байсан учраас дээрх байдал үүссэн.
-Дээрх хэргүүдийг Монгол Улсын хууль цагдаагийн байгууллагад шалгах боломжтой юу? Хүүхдүүдийн асран хамгаалагч нарт ямар хариуцлага тооцсон бэ?
-Энэ хүүхэд маань БНХАУ-ын нутаг дэвсгэрт бэлгийн хүчирхийлэлд автаж, хохирогч болсон учраас тус улсын хуулийн дагуу шалгаж байгаа. Асран хамгаалагч нарын хувьд нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Хариуцлагын асуудал мэдээж яригдаж байгаа.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 15 )
here ereen dahi Mongol ulc iin koncul hertei yamar ch ur dungui kafcasl tsaraitai nohortei hariutslaga tootsoh b heregtei iim mal shig amitan uv ch hiihgui cuuj olon Mongolchuudiig hohirooj bn
Huuhdee baritsaand tavij bhiin orond Ereenii zakh deer tuslaach gesen bol olon mongol tuslana yagaad gevel mongol hun 20 yuan 10 yuan zarim ni buur 50,100 yuaniig toohgui shidchihdeg.Er ni Ereend manai konsul unen uhmel tsarailj amidardag ni l medegdej bna.Herev Zamiin uud deer neg hyatad ohind huu d iim yavdal tohioldvol za dain barag bolno shuu Olon mongoliig l lav Ereend baritsaalna Hyatad yagaad huchirheg bgaa gedeg ni udirdagch ni zov zalj bgaad shuu
oor medegdehgui mash olon gemt herguud baidag ni unen baih Mongolchuudiig uher geed baigaa nohor ooroo dotor hunvv shaazan hunvv
yxer mongolcnuud tegj tenegtene
Барьцаанд үлдээсэн хүүхдүүдийг авчрахад 17-18 сая төгрөг зарцуулсан гэв үү?. Өнөөдөр төрийн мөнгө захиран зарцуулдаг хүмүүс арай хэтэрхий хэд дахин нугалж мөнгө завших юмаа. Ямар юманд гэж ийм хэмжээний зардал гарсан байдаг юм. Муусайн луйварчид арай хэтэрхий цагаандаа гарсан байх юмдаа.
Эцэг малаа чи үлдэхгүй яасан арчаагүй гөлөг вэ
ЭЦЭГ ЭХЭД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЭЧ ДЭЭ НЭР УСЫГ НЬ ТАВИАЧ ДЭЭ МАЛНААС ДОР ХҮМҮҮСИЙГ ЖИГШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БИЗ ДЭЭ ЭНЭ ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛ САНАА НЬ НАСАН ТУРШДАА ЭДГЭХГҮЙ ГЭДИЙГ ОЙЛГОХГҮЙ Л БАЙНА ДАА
хамгааллын үйлчилгээ үзүүлэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, боловсролын үйлчилгээтэй холбон зуучилж... hamgaalliin uilchilgee, bolovsroliin uilchigee gej odoo yamar heleed bicheed bnaa
Etseg eh ni yamar hachin humuus be yu bolhooroo huuhedde anhaarch uzdeggui bna aa estoi arilsan dotortoi ymaa Ireedui hoich ue mini huchirhiiluuleed duusah ym shig bnadaa yanaa
yatsan etseg eh geheer ee ur huuhdee buudliinhaa baritsaand uldeedeg bnaaaaaa uursduu uldeed ur huuhdee mongol yawuulaahaa bodohgui uursdiin huviin amin uzlee bodson humuust hariutslaga tootsoh heregtei
yatsan etseg eh geheer ee ur huuhdee buudliinhaa baritsaand uldeedeg bnaaaaaa uursduu uldeed ur huuhdee mongol yawuulaahaa bodohgui uursdiin huviin amin uzlee bodson humuust hariutslaga tootsoh heregtei
зочид буудлын мөнгөний барьцаанд хүүхдээ үлдээсэн гэнэ үү
Nyalh huuhduudee orhij baidag archaagui malnaas dor eej aav bna daa. Adguus hurtel ur tuluu haramlaj temtselddeg... eh etseg ni uursduu uldunu bgaa daa... buudliin munguu tulj chadahgui bj huuhed chireed tenej bdag erguu mal ve
hunee gesen niigem baihgui bolj eh etseg ni orond hun ogdog boljee emgenel, tor zasag baihguig iltgej bna
Hytadad dotroo iim gemt hereg uildegdvel yamar huuliin hariutslaga tootsdogiig olj medeh heregtei er ni hytad ulciin bodlogo ih gurnii deerengui uzleer handdag iim gemt hereg zoriud zohion baiguulalttaigaar hiideg ni nuuts bish uunniig nuugaad baih hereg baihgui il bolgoj ilchileh heregtei ingej hytadiin toriin bodlogo mongol bolon bucad ulc ornuudad shudraga buc handaj baigaag zogcooh heregtei Mongold baigaa hytaduud ch bac hamaatai iim um bolj baihad nairamdalt hariltsaanii tuhai yrih ch hereggui biz