Налайхын уурхайд дахин хоёр хүн амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах гүний уурхайд агаарын хоолой тасарснаас нүүрс олборлож байсан хоёр иргэн хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдсан байна. Тодруулбал, энэ сарын 7-ны оройн 20:00 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн шуурхай утсанд ирсэн дуудлагын дагуу Уул, уурхайн аврах албаны 19 албан хаагч цаг гаруйн хугацаанд аврах ажиллагааг хийж 82 метрийн гүнээс дүүргийн 3 дугаар хорооны нутагт оршин суух хаягтай 42 настай З, 28  настай Б нарын цогцсыг гаргажээ. Цогцсыг Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтэст хүргэсэн байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top