Онцгой байдлын аврагчид тагтнаас унах гэж байсан эмэгтэйг аварчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Онцгой байдлын газрын алба хаагчид өчигдөр буюу аравдугаар сарын 8-ны өдөр тагтнаас унах гэж байсан эмэгтэйн амийг аварчээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цэргийн хотхоны дөрөвдүгээр давхрын тагтнаас эмэгтэй хүн унах гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аврах ангийн долоон алба хаагч хоёр автомашинтай 00:42 цагт очиж 42 настай эмэгтэй Б-г авран цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж. Тухайн эмэгтэй Төв аймгийн Лүн сумын харьяат иргэн байжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top