Сумын засаг дарга ХАНДИВ нэрээр 25 сая төгрөг авчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхантай холбогдох иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг АТГ-аас хянан шалгажээ.

Шалгалтаар С.Баярсайхан нь тус аймгийн төвд сумын соёл урлагийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж "Шижир Аранжин" ХХК-иас 10 сая, Баянхонгор хайрхан уулын тахилгын арга хэмжээнд зориулж "Сод Мичид" ХХК-иас 300 мянга, "Монгол болгар гео" ХХК-иас 150 мянга, тус сумын "Хөгжлийн төвийн барилга"-ын засвар үйлчилгээний зардалд зориулан "Хонгор Манхан" ЗБН-өөс 15 сая төгрөгийн хандив, санхүүгийн туслалцаа тус тус авсан нь тогтоогдсон байна.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл юм.

Иймд дээрх зөрчлийг гаргасан С.Баярсайханд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг үндэслэн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариуг Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас хүссэн байна.

Түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохдоо Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж, цаашид уг зөрчлийг давтан гаргуулахгүй байх, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
б(66.181.177.235) 2018 оны 10 сарын 09

энэ ч гайгүй тѳвийн эрээн нүүртэй АНы нэг нѳхѳр бол харин ч хамна шүү

0  |  0
1234(202.55.184.18) 2018 оны 10 сарын 09

Сумын засаг даргыг амйгийн засаг дарга гэсэн байна. Энэ сэтгүүлч нэртэй мангаруудыг яах вэ.

0  |  0
Top