”МТ”-ийн Р.Ганзоригийг ХУУРАМЧ ШАТАХУУНЫ хэргээр саатуулжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

"Магнай Трейд" компанийн захирал Р.Ганзоригийг өчигдөр шөнө /2018.10.08-09-нд шилжих шөнө/ Цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.

Түүнийг шатахууны үнийн өсөлттэй холбоотой хэргээр саатуулсан байж болзошгүй гэх таамаг олон нийтийн дунд байсан ч дээрх мэдээллийг үгүйсгэлээ.

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр, Ч.Ганзоригийг хуурамч шатахуун худалдсан буюу импортын шатахууныг нэрж худалдаалсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ба энэхүү хэргийг өнгөрөгч долдугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагаас шалгаж байжээ. Улмаар хэргийн шалгалтын явцад "Магнай трейд" компани нь оруулж ирсэн шатахуунаа нэрж иргэдэд чанаргүй шатахуун худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоны үндсэн дээр түр саатуулаад байгаа аж.

Улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хойшлуулашгүй ажиллагаар 48 цаг баривчлан саатуулаад байгаа гэсэн мэдэгдэл ирүүлсэн байна. Түүнийг үргэлжлүүлэн саатуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. 

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О(202.126.89.207) 2025 оны 03 сарын 13

Н Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Р Ганзоригтой их найзалж ивээн тэтгэж байсан одоо ТЕГ ын дарга Гэрэлтэй их найз тагнуул шалгана гээд аваад зүгээр гаргах байлгүй

1  |  0
irgen(103.26.195.11) 2025 оны 03 сарын 13

Buh shatahuun zardag companiud ugaasaa hulhi nersen yum zardagshdee

1  |  0
ЖАСТ(103.229.121.147) 2025 оны 03 сарын 13

Шатахуун нэрсэн гэдэг бол худлаа биз дээ.Эднийхээс бөөнөөр худалдаж авдаг жиижг гаруудл нэрж байж мэднэ.Жасттай холбоотой л барьсан байх

1  |  0
Хали(103.212.117.28) 2025 оны 03 сарын 13

Шуналаа дарж чадахгүй бол шоронд суух нь зөв.Гэхдээ гүтгэлэг байхвий дээ.

1  |  0
рортер(202.126.89.220) 2025 оны 03 сарын 13

Хулхи гэсэн үг үү. Үнэтэй ганган машин хордоод талийх вий дээ.

1  |  0
zzzz(202.9.42.25) 2025 оны 03 сарын 13

bathuutei holbootoi

1  |  0
Иргэн(202.9.43.244) 2025 оны 03 сарын 13

ЖАСТЫН БАТХҮҮТЭЙ ХОЛБООТОЙ ДОО ӨӨР ЯАДГИИМ

1  |  0
Нүгэл(66.181.161.7) 2025 оны 03 сарын 13

Өлбөрч үхэи гэж байсым байхдаа. Шуналын тулам бэ яадаг

1  |  0
жолооч(202.70.34.98) 2025 оны 03 сарын 13

Өнөөдөр өглөө МТ-ийн 10-р хорооллын шатахуун түгээгүүрээс АИ92 авахад сүлжээ ажиллахгүй байгаа гээд Е баримт гаргаж өгөхгүй байна лээ.

1  |  0
Zochin(122.201.31.238) 2025 оны 03 сарын 13

Yasan nugeltei hun be

1  |  0
i(202.21.106.163) 2025 оны 03 сарын 13

hudlaa daa bugd l nerj bgaa she

1  |  0
Close menu