“Магнай Трейд”-ийн Р.Ганзоригийг суллалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

 “Магнай Трейд" компанийн захирал Р.Ганзоригийг аравдугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.

Хуульд зааснаар түүнийг цагдаагийн алба хаагчид 48 цаг саатуулах эрхтэй бөгөөд үргэлжлүүлэн саатуулах боломжгүй болсон учир Р.Ганзоригийг түр сулласан байна. Гэвч прокуророос түүнийг үргэлжлүүлэн саатуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлээд байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Р.Ганзоригоос “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан тайлбар авсан байна.

Мөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Р.Ганзоригийн хүү Г.Дашнямыг өчигдөр орой /2018.10.09/ дуудаж, тус компанийн санхүүгийн үйл ажиллагаа болон шатахуун нэрж худалдаанд гаргасан байж болзошгүй асуудлаар тайлбар авсан гэх мэдээлэл байна.

“Магнай трейд” компани нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 13 агуулах, мөн 150 гаруй шатахуун түгээх станц /ШТС/-тай бөгөөд гишүүн байгууллагуудтай нийлээд 400 гаруй ШТС ажиллуулдаг байна. Түүнчлэн 2013 оноос шатах, тослох материал импортлож эхэлсэн ба байгалийн шатдаг хий, газрын тосны хайгуулын чиглэлээр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын “Баянтүмэн-XYII” талбайд хайгуул хийхээр Газрын тосны газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулж байсан юм. Улмаар тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Жаст” группийн “Жаст ойл” ХХК-ийг 40 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч байсан билээ.

"Жаст"-ын Ш.Батхүүгийн хувьд түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийг Өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаалж, их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа билээ. 

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.23.13) 2018 оны 10 сарын 11

Бензин нь гайгүй л байх шиг байдымдаа

0  |  0
Зочин(103.26.195.89) 2018 оны 10 сарын 11

Манай сэтгүүлзүй гэж хэрэг алгаа хальт сонссон оо нийтлэх юм аа.

0  |  0
Lla(103.57.93.115) 2018 оны 10 сарын 11

Бизнесийн нэр хүндэд халдах замаар бизнес булааж авах үйл ажиллагаа явуулж байна

0  |  0
Zochin(203.91.115.45) 2018 оны 10 сарын 11

Tsagdaa porcuror uudtei yawaa huwiin companiruu dairah bolj

0  |  0
нэргүй(64.119.27.16) 2018 оны 10 сарын 10

хориогүй байж суллана гэж хаашаа харсан юм байхавдээ

0  |  0
yaj ch chadahgui (66.181.185.220) 2018 оны 10 сарын 10

mungutei bna.tegeed horij chadahgui bna.uur ymarch asuudal bhgui.huuliig hudaldaad avchihaj chadaj bna.

0  |  0
Top