Хүн амины хэрэгтэнг баривчиллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

Зочид буудалд хүний амь насыг санаатайгаар хохироосон хэрэг гарч, уг хэргийн сэжигтэн оргон зайлсан байсныг цагдаагийн алба хаагчид баривчилжээ.

Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд хүн амины хэрэг гарчээ. Уг хэргийн сэжигтэн хэргийн газраас оргон зайлсан байсныг Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран хяналт шалгалт хийж байхдаа мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай илрүүлж, баривчилсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагдаа(112.72.11.114) 2018 оны 10 сарын 11

Манай цагдаа мундаг шуурхайдаа гэрчтэй хэргийг л илрүүлж сурвал тэ

0  |  0
Top