Сонгинохайрхан дүүрэгт нэг иргэн архинд хордож нас баржээ. Тодруулбал, тус дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт, айлаас бэр гуйхаар очсон 53 настай иргэн Т их хэмжээний архи уусны улмаас амь насаа алдсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, талийгаач нь гаднаа ил харагдах шархгүй нас барсан байдалтай олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр их хэмжээний архи уусны улмаас зүрх нь зогссон гэжээ. Улмаар талийгаачийн уусан архийг шинжилгээнд өгөөд байгаа ба дээрх иргэнд архи шахаж уулгасан гурван иргэнд Зөрчлийн тухай хуулиар баривчлах ял шийтгэсэн байна. Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 9 )
Arhiar shahdag denduu buduuleg ,bolih heregtei,zuvhun ber guihad ch bish yamar neg bayar yoslold ch gesen arhia bagasgah heregtei arai hetereed baina
Arhi uulgah gej hucheer shahah gemt hereg yum.
Ber guih gej bgad hvni ami nas bhgv bolchlo ardan ochnon vr hvhed hani ijil gashudaltai vldle hurimaa hij bga hosuudch bas setgelde sewte arhia bolimor yumaa arai dendvv arhind jiwtsen ulsud bhimaa
Худууд болох улс биенээ алчихаар залуу хосын хайр сэтгэл хэцүүдэх нь дээ
бэр гуйх гэж очсон хүнээ согтоож гаргах гэж их хэмжээний архи уулгах юм.энэ одоо ямар ёс заншил вэ.үүнийгээ болиочээ.биё муутай хүн очвол архи уулгаж байгаад ална ш тэ.хүн хордож нас барвал үхсэний хурим гай зовлон дуудна.ингэж уулгахаа болих хэрэгтэй ш тэ.хэзээ дээр үёд ийм ёс байсан бна.
Болих хэрэгтэй шүү дээ! Ёстой л охиноо архичин хүнд өгөх гэж байгаа юм уу? Ер нь архидалт дэндсэн улс манайх! Хэн нэгнийгээ хэтэрхий архиар шахдаг . Бүдүүлэг нь хэтэрсэн улс монгол. Бусад оронд хүн уумааргүй бол шахаад байдаггүй юм байнлээ
Архичинд охиноо өгнө гэсэн заншилтай болсон юм уу даа.
Архи уухыг хэтрүүлэ! Хэрэглэдэг хүмүүсииг анзаараад байхад их л дутуу дулмаг амьдралтай хүмүүс байгаад байгаа юм даа хоолгүй хирнээ л архинд бол мөнгө үрээд л байгаа юм даа хүүххдүүдтэйгээ ниилээд архиддаг эцэг эх их байх юм худуудтайгаа ниилээд их уух юм бүтэхгүй гарууд
монголчууд их тэнэг хүмүүс шүү хэзээ ч үр хүүхдийн ёслол төгөлдөр байх юманд архи дарс ууж архидан согтуурхаж аархаж байгаа царай нь юм шиг байгаам үнэндээ тэр чинь ирээдүй хойч 2 хүүхдийн амьдрал тэр чинээгээрээ барцад саад учирдаг гэдэг юм байналээ шдээ