Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2018 оны есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Уг шалгалтад нийт 1143 оролцогч бүртгүүлж, 1005 оролцогч сорилгын шалгалт өгснөөс 151 оролцогч 70 ба түүнээс дээш оноо авч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, шалгалтад оролцсон хуульчдаас 15 хувь нь мэргэжлийн шалгалтандаа тэнцсэн дүн үзүүлжээ.
Шалгалтын дараа хуульчдын мэргэжлийн ур чадвар хангалттай бус байна гэх шүүмжлэл гарсан ч нөгөө талаас нь тус шалгалтын босго өндөр байдаг гэдгийг эрхзүйчид хэлж байв.
Түүнчлэн дээрх шалгалтын дүнтэй холбогдох гомдлыг шалгалтад оролцогчдоос хүлээн авсан бөгөөд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос журамд заасан үндэслэл журмын дагуу нягталж дүгнэх ажлыг зохион байгуулж хариу өгсөн байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 7 )
100 хувь унах байсан юм. Яаж яваад 15 хувь нь тэнцчихвээ
Босго өндөр биш гэж бодож байна. Юу чсураагүй. Юу ч сургаагүй энэ олрн хувийн сургуулиудын бурууу.дээр нь суурь бэлтгэл муутай хүүхдүүд яаж байж төгссөн нь ойлгомжтой.15%бол зөв тоо байна Хувийн сургуулиуд бол мөнгө олох гэж бизнес хийж буй лүндээ г.м томчуудын хшдээ.Хаамаар юмаа энэ хувийн сургуулиудаа.
үнн юму.юуч гэхвдэ.хэлх үггүй болчх юма.хаана юу төгссвл хульч болдг юмб дэ.түүх нийгэм эн тр гж явадл бга хн хууль ойлгж яаж брхвдэ.уг н хууль амргүй адарматй биздэ.
SHIIDEJI SHUUJI BAYGAA BAYDLAAS NI KHARWAL IIM L BAYJI TAARNA , MEDLEG BOLOWSROL MUUTAY SHUUGCH NERTEY DURAKUUD ARD IRGEDIIN AMIDRALYG SUYRUULDEG GEDGIIG SANAJI YAWAKH KHEREGTEY
Хуулчдын Ерөнхий зөвлөлд тийм чухал байгууллага юм уу.Энэ зөвлөлгүй ажлаад үзмээр юмаа.
шалгалтын шалгуур өндөр байх нь маш зөв ярианы ч чадваргүй , мэдлэггүй, ёс зүйгүй хүмүүс хуульч болж өмгөөлөл хийж өмгөлөгч нарын нэр хүндийг гутааж байгааг хүн бүр мэднэ олон улсын хэмжээнд шалгалт авах хэрэгтэй дээ одоо хуульч нар шиг олон орон тоотой газар алга
iim bj 10.20 bairtai boldog...