Иргэний үнэмлэх бусад баримт бичгийг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авч ирсэн тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй хэмээн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Тодруулбал, шаардлагатай баримт бичгийг эх хувиар нь авч ирсэн иргэнээс нотариатаар давхар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг хотын дарга үүрэг болгосон байна.

Ингэснээр иргэд төр захиргааны үйлчилгээг илүү хялбар авах боломж бүрдэх ба нэгдсэн төвүүд нь нийт 182 төрлийн үйлчилгээ үзүүлдгээс 29 үйлчилгээнд баримт бичгийг эх хувиар нь авч ирэхээс гадна нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zov sanaa.(64.119.19.9) 2018 оны 10 сарын 13

Zov doo. Shiidveree heregjuulj ajillah tal deer hynaltaa sain tavij ajillah heregtei. Demjij baina.

0  |  0
irgen(202.179.27.133) 2018 оны 10 сарын 12

jijig ch gesen zov zuitei shiidver boljee

0  |  0
Top