Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан хоёр этгээдийг үйлдэл дээр нь илрүүлэн баривчилсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдрийн 22:00 цагийн үед 17, 18 настай хоёр эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн саатуулжээ. Тэдгээрээс биологийн шинжилгээ авахад хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )