Шилэн дансны хэрэгжилтэд аудитын шалгалт хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Үндэсний аудитын газраас 2017-2018 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд аудитын шалгалт хийхээр болжээ. Аудитын шалгалтад иргэд, олон нийтийн оролцоог дэмжих зорилгоор “Нээлттэй нийгэм форум” Төрийн бус байгууллагыг хараат бус хөндлөнгийн шинжээчээр оролцуулж, хоёр жилийн хугацаанд  хамтран ажиллахаар санамж бичиг солилцсон байна. Тус Төрийн бус байгууллагаас судалгаа, дүн шинжилгээ хийж ирүүлсэн дүгнэлт, тайланг Ерөнхий аудиторын  дэргэдэх “Аудитын иргэний танхим”-аар хэлэлцүүлж, аудитын тайланд нэгтгэх ажээ. “Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийх аудит нь Төрийн аудитын байгууллага болон иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох анхны ажил болж буйгаараа онцлогтой гэж үзсэн байна. Хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад төсвийн ил тод, хариуцлагатай байдал сайжирч, санхүүжилтийн хяналт, ил тод байдал хангагдан, төрийн хяналтыг хэрэгжүүлэх аудитын үйл ажиллагаанд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэмэгдэх  ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.176.125) 2018 оны 10 сарын 13

Jil bur hiideg, hiih ch yostoi audit. Ingej surjignej medeelj bgaa n ineed hurgej bn shuu. Baga angiin bagsh suragchiddaa Tsagaan tolgoi zaahaar bolloo gj medeelj bgaatai adil medee bn

0  |  0
Top