Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүрийн өдийд зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас өчигдрөөс /2018.10.13/ эхлэн 45 хоногийн хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Галт зэвсгийн тооллогоор 2016 онд нийт галт зэвсэг эзэмшигчдийн 70.6 хувь, 2017 онд 78.1 хувийг хамарч байжээ. Мөн тооллогын явцад галт зэвсэг, сумны хууль бус үйлдэл, наймааг таслан зогсоох ажиллагааг явуулах юм байна. Хэрэв заасан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.6 зүйлийн 5.6.5 дахь хэсэгт зааснаар иргэнийг 40 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Иймээс иргэд олон нийт та бүхэн тооллогод идэвхтэй хамрагдаж өөрийн эзэмшдэг, өмчилдөг галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэлээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд нь бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг Цагдаагийн ерөнхий газраас уриалж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )