Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэстэй хамтарч аймгийн төвийн хүнсний томоохон дэлгүүрүүд, бөөний төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хэрэглэх хугацаа дууссан 29 нэр төрлийн 2.744.400 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хурааж Зөрчлийн тухай хуулийн дагуу таван хүнд 500.000 төгрөгийн торгууль оногдуулжээ. Хураасан хүнсний бүтээгдэхүүнүүдийг Засаг даргын Тамгын газрын дэргэдэх орон тооны бус захиргааны зөвлөлд устгуулахаар шилжүүлсэн байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )