Маргаашнаас зарим автобусны чиглэлд өөрчлөлт орно

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 14

Иргэдийн санал хүсэлтээр нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд өглөөний үйлчилгээнд гарах цагийг урагшлуулахаар зохицуулалт хийж, аравдугаар сарын 15-наас мөрдөхөөр боллоо. Энэ хүрээнд дараах автобусны чиглэлүүдэд цагийн хуваарь урагшилж, дараах өөрчлөлт оржээ.

1. Ч:28 “Сэлх 7 буудал- Ард кино театр” чиглэлийн үйлчилгээг Сэлх талаас 06:35 цагаас, Ард кино театр талаас 06:47 цагаас тус тус эхлүүлэх,

2. Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ-III” чиглэлийн үйлчилгээг ТЭЦ-III талаас 06:46 цагаас эхлүүлэх,

3. Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст” чиглэлийн үйлчилгээг Хайлааст талаас 06:45 цагаас эхлүүлэх,

4. Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Халдвартын эмнэлэг талаас 06:55 цагаас эхлүүлэх,

5. Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийн автобусны гаралтын тоог нэмэгдүүлж автобусны хүлээгдлийн хугацаа 7-8 минут болгож бууруулах,

6. ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Дүнжингарав худалдааны төв талаас 06:45 цагаас тус тус эхлүүлэхээр болжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dorj(43.228.130.98) 2018 оны 10 сарын 16

Ch 2, Ch 58 abtobusiig 28-r surguuliin gudmaar Dunjingarav abtobusiig tub zamaar yabuulaach esbel 1000 baraanii opchimd shineer buudal gargaach

0  |  0
би(64.119.22.111) 2018 оны 10 сарын 14

чиглэл биш цагийн хуваарь л өөрчлөгдсөн юм байна

0  |  0
Иргэн(66.181.161.113) 2018 оны 10 сарын 14

Нэгэнт микрог жагсаалтаас нь хасах гэж буй бол , автобусыг 6:30аас 2 минутын зайтай явуулж 00 цагт буулгах хэрэгтэй ,,, ард түмнийхээ амьдралыг бодолцмоор,,, хэлэхгүй болохоос ийм бодолтой хүмүүс 100 ны 80/ д нь бий,,,

0  |  0
Zz(176.179.165.86) 2018 оны 10 сарын 14

Mongol het jijig yadarsan uls udirdlaguud ni bugd avilgach hilgaichuud

0  |  0
иргэн(103.212.116.22) 2018 оны 10 сарын 14

Орой бна микро автобус явуулахгүй гэж бгаа бол эрт л болгох хэрэгтэй

0  |  0
Top