Байгалийн чулуу хилээр гаргах гэсэн 90 зөрчил илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

 Монгол Улсын хил, гаалиар БНХАУ руу хууль бусаар түүсэн байгалийн өнгөт чулуу гаргахыг оролдсон зөрчил гарсаар байгаа ажээ.

2017, 2018 онд гаалийн ажилтнууд байгалийн чулуу хилээр гаргахыг оролдсон 90 зөрчлийг илрүүлж, үйлдлийг таслан зогсоосон байна.

Байгалийн чулууг ашиг олох зорилгоор урд хөршид гаргадаг бөгөөд ихэнх нь монгол иргэд байдаг аж. Эдгээр зөрчлийг илрүүлж, 595 кг чулууг хураажээ.

Өнгөт чулууг голчлон машины эд ангид 7-15 кг-аар нууж гаргахыг оролддог, илрүүлэхэд хүнд байдаг гэнэ. Чулууг иргэдээс худалдаж авдаг ченжүүдэд хуулиар оноох ял шийтгэл байхгүй учраас зөрчил гаргасан иргэнтэй  адилхан арга хэмжээ авч, 200 мянга хүртэл төгрөгөөр торгож, чулууг нь хурааж авдаг. Хураасан чулууг Монголд ашигладаггүй тул гаалийн байгууллагын агуулахад их хэмжээгээр хуримтлагдах болжээ. Зөвхөн Өмнөговь аймгийн Шивээ-Овоогийн гаалийн байгууллагад гэхэд 5.2 тонн байгалийн өнгөт чулуу хадгалагдаж байгаа гэнэ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.93.11) 2018 оны 10 сарын 15

Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэгсэн. Эх нутгийнхаа чулууг хятадуудад түүж өгч байгаа хүмүүс үйлийн үрээ эдэлнэ шүү. Хэнд ч өгөхгүй эрхэм зүйл бол эх орны минь газар шороо, тусгаар тогтнол.

0  |  0
Top