Өчигдөр буюу аравдугаар сарын 14-ны өдөр бага насны хүүхэд ууланд төөрсөн гэх дуудлагын дагуу Онцгой байдлын болон цагдаагийн алба хаагчид хамтран ажиллагаа явуулж таван настай хүүхдийн амь насыг авран хамгаалжээ.
Тодруулбал, Баянзүрх ууланд хүүхэд төөрсөн байна гэх дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн 65 алба хаагч, Онцгой байдлын хэлтсийн 87 алба хаагч ажиллаж, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нар ажиллагаа явуулсны дүнд Батсүхийн Тамирыг хаднаас гэмтээд, модноос дүүжлэгдсэн байхад нь олжээ. Хүүг олох үед ослын улмаас баруун хөл нь хугарч, осголтын байдалтай байсан гэх ба цагдаагийн алба хаагчид анхан шатны тусламж үзүүлж, хүүг эмнэлэгт хүргэжээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
цагдаа нартаа ажлын амжилт хүсье
Та бүхэндээ баяр хүргье Ажилд нь амжилт амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсье
Баяр хүргэе цагдаагийн албан хаагчиддаа. Мөн тус хүү болон Монголын нийт бяцхан үрсдээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе~